ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтын нээлттэй сонсгол болно

img

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах” үүрэг  бүхий ажлын хэсэг 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр хуралдаж,  Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний сонгон шалгаруулалтад оролцохоо илэрхийлж хүсэлт гаргасан  Т.СаруулС.Дондов нарыг сонгон шалгаруулалтын оролцогчоор бүртгэсэн. 

 

 

Ажлын хэсгийн хуралдаанаар нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсголыг 2022 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр 11:00 цагаас хийхээр тогтсон.

 

Томилгооны сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага “Томилгооны сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2022 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 17.00 цагаас өмнө galsanbatb@parliament.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

 

Томилгооны сонсгол явуулахтай холбогдуулан иргэд, олон нийт нэр дэвшигчдийн мэдээлэлтэй танилцаж, сонирхож буй асуулт, санал, хүсэлтээ ажлын хэсгийн 51-267155 утсаар болон galsanbatb@parliament.mn хаягаар ирүүлнэ үү.

 

  

Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХЭҮК:
ЖИЛДЭЭ ДОР ХАЯЖ 10-20 ТЭРБУМ ТӨГРӨГ ЦАЛИН АХУЙ ХАНГАМЖ УНАА МАШИН БЕНЗИН ТОС БИЧИГ ЦААС ГАР УТАС ИНТЕРНЕТ ОФИСИЙН ТҮРЭЭС ТӨЛЖ / ТӨЛЖ Ч ГЭЖ ДЭЭ ТАТВАР ТӨЛӨГЧДӨӨС АВЧ /ИНГЭЖ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАЖ ХАМГААЛАХ УУ. ТЭМЭЭН ДЭЭР ЯМААНЫ ГАРЗ БИШ ҮҮ. ХЭҮК-ЫГ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛСАН ГЭЖ ДУУЛААГҮЙМ БАЙНАА. ... ХААНА БАЙДАГ ЮҮ ХИЙДЭГ ЮМ БҮҮ МЭД. ТЭГСЭНД ОРВОЛ ИРГЭНИЙ БАЙГУУЛАГУУДАА ДЭМЖВЭЛ ЯАДЫМ БОЛ ДОО...
2022-02-12