Оросын Олимпын хороо: Тамирчнаа авч үлдэхийн төлөө бүгдийг хийнэ

img

Оросын Олимпын хороо 15 настай уран гулгагч Камила Валиеваг тойрсон допингийн дуулиантай холбоотой нөхцөл байдлын талаар албан ёсны мэдэгдэл гаргажээ. Энэ талаар "КП-Спорт" мэдээлсэн байна. 

 

Олимпын хороо Бээжин дэх Олимпод уран гулгагч Оросыг төлөөлөх эрхийн төлөө эцсээ хүртэл зогсох бөгөөд үүнд хангалттай үндэслэл байгаа хэмээн онцолсон байна. Тэр дундаа, Олимп зохион байгуулагдах үед авсан Валиевагийн допингийн сорьцууд цэвэр гэдэг нь тогтоогдсон хэмээн Олимпын хороо мэдэгдсэн байна.

 

Эргэлзээтэй хариу гарсан цорын ганц допинг сорьцыг 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Оросын АШТ-ийн үеэр авсан, энэ нь Олон улсын олимпын хорооны мэдэлд хамаарахгүй, бусад сорьцууд сөрөг хариутай гарсан гэж Оросын олимпын хороо мэдэгджээ.

 

"Оросын Олимпын хороо шигшээ багийнхаа гишүүдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, шударгаар хүртсэн алтан медалийг нь хамгаалахын тулд бүгдийг хийнэ" хэмээн Оросын Олимпын хороо цохон тэмдэглэсэн байна.

 

Оросын уран гулгагчдын алтан медалийг хамгаалахын тулд сорьцыг олимпын үеэр аваагүй гэдэг баримт дээ тулгуурлах байр суурьтай байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Допингийн тамирчдаа хамгаалсаар байвал олимпод орох эрхээ ч хасуулж мэднэ шүү. Юуны учир улсынхаа нэрийг ч дуудах эрхгүй олимпод орж байгаагаа мартжээ
2022-02-15
Т1:
Тэгээд яах гэж танай допингийн төв чинь тэр мэдээллээ ил гаргаж Валиеваагаа хорлож байгаа юм.
2022-02-12