"Х.Ганхуяг, Г.Дамдинням, С.Бямбацогт нарт Монгол Улс ямар өртэй юм бэ"

img

Өөрөөр нь төлүүлье хэлэлцүүлэгт Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар оролцож, өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр үгээ “Сайн байцгаана уу, эрхэм хүндэт хулгайч нар аа” хэмээн хэлэлцүүлэгт оролцож буй УИХ-ын гишүүдтэй мэндэлснээр эхэллээ.

 

 

Б.Жагар “УИХ-ын гишүүд хулгай хийдэг дамжаа төгсдөг болж, тэрийгээ хуульчилдаг боллоо. Эсвэл хуулиа хүчингүй болгож байгаад үгсэн хуйвалдаж, хулгай хийдэг боллоо. Х.Ганхуяг, Г.Дамдинням, С.Бямбацогт нар ямар бизнес эрхэлдэг юм бэ. Тэдэнд Монгол Улс ямар өртэй юм бэ” хэмээн асууж байна.

 

Мөн тэрбээр “Монголын парламент, Засгийн газар, хууль хяналтын байгууллага ажлаа үнэн зөв хийж байсан бол бид өнөөдөр сайн сайхан зүйл ярих байлаа. Бизнес эрхлэгчдийн мөрөөдлийг дэмжих байв. Гэтэл өнөөдөр Монголын ард түмэн төр засгаа шүүгээд сууж байна.  Ийм болтлоо шившгийн хөндий болж байна” гэсэн байр суурийг илэрхийллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

маш зөв хэлэлцүүлэг болох байсан даанч тэмцэгч нэртэй шантаажчингууд Жагар, Отгонбаатар,Мөнхэрдэнэ гэх мэт балай сэтгэцийн өвчтөй юмнууд очиж тэр тайзыг ашиглан хүмүүсийг доромжлох , гүтгэн дайрах өөрсдийгөө пиардах үйлдэл хийж байгаа нь муухай байв. Цаашид иймэрхүү арга хэмжээнд тэмцэгч гэж өөрсдийгөө нэрлэдэг солиотой хүмүүсийг бүү ороуул, гудамжиндаа л солиорцгоодог юм байгаа биз
2022-02-14
Зочин:
Ардын нам энэ хогжлийн банкнаас зээл авсан хумуусдээ хурдан шиг хариуцлага тооцож хамгийн туруунд ажлаас нь чолоолож шалгах хэрэгтэй шуу
2022-02-13
Харуул бна уу,хаан бна уу чам шиг боловсролгүй ирээдүйгээ боддоггүй тэнэгт ямар хамаатай юм.Хууль бус зүйлийг ярьж дуугарч бгаа нь чухал.
2022-02-12
Мэдэж ав.:
Харуул байсан хүн хаан болж болно. Харин бусдыг "нэг муу" хэмээсэн хүн өөрөө "нэн муу" байдаг жамтай юм.
2022-02-12
зочин:
нэг муу ШШХГ-ын харуул хийж байгаа баагий попорсоор байгаад ИХ-н гишүүн болчоод суудлаа чамлан ингэж пээдийх гэж... муу Жагар
2022-02-11