Д.Амарбаясгалан: Цөөн хэсгийн улс төрийн эрх мэдлийг сарниулж, задлахын төлөө ажиллана

"Өөрөөр нь төлүүлье" хэлэлцүүлэгт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан оролцож байна. Тэрбээр
"Манай нам улс төрийн хариуцлага хүлээлгэдэг болохыг зорьж байна. Улстөрч илтэд ёсзүйн зөрчил гаргасан тохиолдолд улс төрийн хариуцлага хүлээдэг болно. Мөн гэмт хэрэгтэнд холбогдсон тохиолдолд намаас түдгэлзүүлнэ. Хууль хяналтын байгууллагад шалгагдаж, гэмт буруутай нь нотлогдвол намаас гаргана. Гараад буцаж орох боломжгүй, насан туршдаа улс төрийн үйл ажиллагааны эрх нь хаагдана. Манай намаас дахиад сумын ИТХ-д ч нэр дэвшүүлэхгүй.
МАН 2020 оны сонгуульд орохдоо ядарсан, зүдэрсэн иргэдээ илүү тэтгэж, улс орныг эзэнгүй мэт аашилдаг хэсэг бүлэгт хатуу тэмцэнэ гэсэн зорилго тавьсан. Мөн 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүх ч сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрт шударга ёсыг дэвшүүлсэн. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нэг түвшинд ойлголцсон боломжийг өөрсдөө ашиглахгүйгээр дийлдэхээ больсон олон зүйлийг цэгцэнд нь оруулахын төлөө ажиллаж, зогсохгүйгээр урагшилна. Улс төрийн эрх мэдэл төвлөрсөн цөөн хэсгийн эрх мэдлийг сарниулж, задлахын төлөө ажиллана" гэсэн байр суурийг илэрхийлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ