Д.Ганбаяр: Э.Бат-Үүл даргыг шүүхийн шийдвэргүйгээр 38 хоног саатуулсан

img

 

Ардчилсан намаас  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

 

УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Д.Ганбаяр  "2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүх дээр Бат-Үүл даргатай холбоотой шүүх хурал болсон. Шүүх хурлаар Э.Бат-Үүл даргад дөрвөн жилийн ял оноохоор болж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн шийдвэр гарснаас хойш 15 хоногийн хугацаанд шүүхийн шийдвэрийг гардуулж өгнө гэж заасан байдаг. Гэтэл Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүх хуулийн 15 хоногийн хугацаанд гардуулж өгөлгүйгээр Бат-Үүл даргыг 53 хоног саатуулсан. Өөрөөр хэлбэл, Бат-Үүл даргыг 38 хоног шүүхийн шийдвэргүйгээр саатуулсан. 

 

Мөн Х.Сонинбаяр, С.Амардэлгэр, УИХ-ын гишүүн Ц.Туваан зэрэг Ардчилсан намыг өнөөдрийн байдалд хүргэж байгаа хүмүүсийг 2021 оны арванхоёрдугаар сарын 16-нд АТГ шалгуулахаар өгсөн. АТГ-аас нийслэлийн прокурор руу  шилжүүлсэн байдаг. Ингээд нийслэлийн прокуророос хэрэг үүсгэх нөхцөлгүй байна гэсэн тогтоол гаргасан байдаг. Өнөөдөр Монголын шүүх байгууллага ийм л байна" гэж мэдээллээ.

 

 

М.Насан 

 

...

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ