Бээжин-2022: Өнөөдөр А.Энхтуул үндсэн төрөлдөө уралдана
2022-02-10

 

Хоёрдугаар сарын 10-ны өдөр эмэгтэй цаначид Жанчхүүгийн цасан замд 10 км зам туулан уралдана. Энэ төрөлд 98 зандан хүлэгтэн уралдахаар бүртгүүлсэн бөгөөд тэдний дунд манай тамирчин Ариунсанаагийн Энхтуул бий.

 

Уралдаан 15:00-д эхлэх ба тамирчид спринтийн нэгэн адил 30 секундын зайтай гараанаас ээлжлэн гарах юм. А.Энхтуулын хувьд 96-д эрэмбэлэгдэн 15:48-д гараанаас гарахаар болжээ.

 

Олимпын наадамд анх удаа оролцож буй манай тамирчин өмнөх спринт уралдаанд тэргүүлэгчээс 49 секунд хоцрон 79-р байрт орсон. Харин энэ удаа өөрийн үндсэн төрөлдөө өрсөлдөх билээ. Энхтуулдаа амжилт хүсье!

 

Эх сурвалж: МҮОХ

Shuud.mn
Сонин хачин