Б.Жавхлан: Боомтуудын төмөр замыг харилцан нэвтрэх цэгийг тохирлоо

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Сангийн сайд Б.Жавхлан "Айлчлалын үеэр бидний товлосон уулзалтууд болсон. Мөн нэмэлт уулзалт болсон нь айлчлалын сайн үр дүн байлаа. БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хорооны даргатай ажлын уулзалт хийлээ. Уулзалтаар олон төслүүдээс нэн шаардлагатай, эдийн засгийн өндөр ач холбогдолтой таван төслөө дэлгэрэнгүй ярилцлаа.
Гурван боомтын үйл ажиллагааг сүүлийн жилүүдэд идэвхтэй ярьж байгаа. Бичигт, Зүүн хатавч, Гашуунсухайт-Ганц мод, Шивээхүрэн боомтуудын төмөр замын харилцан нэвтрэх цэгийг тохирох асуудлыг эцсийн байдлаар тохирлоо.
Гашуунсухайт-Ганц модны боомт дээр цэгийг ашиглаж харилцан төмөр зам нэвтрүүлэх, ачаа барааг шилжүүлэх терминалыг аль талд барих вэ гэдэг дараагийн шатны ажил руу орсон. Ингээд дараагийн уулзалт хоёрдугаар сарын 15-нд болно. "Нэг бүс-Нэг зам" төслийг эрчимжүүлэх талаар хэлэлцлээ.
Мөн Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүдэд тойрог зам бүхий 71 км хурдны тойрог замын бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөж байгаагаа танилцуулсан. Дараагийн уулзалтад ахисан түвшинд ярилцахаар болсон" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ