Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр албажсан баримт бичгүүд

img

Монгол Улсын Ерөнхий сайл Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын  үеэр албан ёсны уулзалтууд болсны зэрэгцээ дараах баримт бичгүүд албажиж, мөн зарим ноот бичгийг Хятадын талд хүлээлгэн өгсөн байна.

 


 

· “Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”

 

·Монгол Улсын “Нэг тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцсоны дагуу “Экологи, хүрээлэн буй орчны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, БНХАУ-ын Экологи, хүрээлэн буй орчны яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг”

 

·Монгол Улсаас БНХАУ-д гаргадаг экспортын барааны нэр төрлийг нэмэгдүүлэх хүрээнд “Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын Монгол Улсаас БНХАУ-д сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлох үеийн мал эмнэлэг, хорио цээр, ариун цэврийн протокол”-ыг эцэслэн тохиролцож, тус тус гарын үсэг зурлаа.

 

Мөн Монголын талд албажиж, хэрэгжиж эхлэхэд бэлэн болсон дараах ноот бичгүүдийг Хятадын талд гардууллаа.

 

·БНХАУ-ын Бээжин хотноо 2019 оны зургадугаар сарын 4-ний өдөр гарын үсэг зурсан “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Монгол Улсын Их Хурал соёрхон баталсан тухай Батламж жуух бичгийг ноот бичгийн хамт

 

·“Монгол, Хятадын хилийн Бичигт-Зүүнхатавч, Шивээхүрэн-Сэхээ боомтын хилийн төмөр замын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцох тухай” Монголын талын ноот бичгийн төсөл зэргийг гардуулсан байна. Эдгээр боомтын хилийн төмөр замын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэг буюу солбицол тогтоох ажлыг хоёр талын Гадаад харилцааны яамны ажлын хэсэг 2016 оны тавдугаар сард зохион байгуулж, протоколд гарын үсэг зурсан бөгөөд энэ удаагийн айлчлалаар уг асуудлыг баталгаажуулах нөхцөл бүрдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Засгийн газрын тохируулагч агентлегт “Удирдлага, ёс зүй”-н ноцтой гамшиг нүүрэллээ. МУ-ын Гамшгаас хамгаалах мэргэжлийн байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд хүний цар тахал болон малын гоц халдварт өвчний нөхцөл байдал өнөөдөр ямар байгаа билээ, гэтэл ОББ-ын асуудал эрхэлсэн зарим том дарга нар юу хийж байгаад дүгнэлт хийнэ үү. Гамшгаас хамгаалах байгууллагын удирдлагуудын гай дагуулсан хувь заяа үргэлжилсээр, хөвөрсөөр л байх уу. МУ-ын ЗГ-ын Шадар сайд болон ОБЕГ-ын дарга нарын шууд захирах мөн удирдлагаар хангах эрх мэдлээс илт давсан, даварсан дэд дарга нарт хариуцлага тооцох уу. “Хаана дэг журам, сахилга ёс зүй, хариуцлага алдана, тэнд муу үр дагавар” дагалддаг. УОК-ын Шуурхай штабын даргаар томилогдон ажиллах хэдхэн сарын хугацаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга болон дэд дарга нарын ажлын үр дүнг эргэж харна уу.
2022-02-09
Оросын хийн хоолой худал гэдгийг тэнд очоод ойлгов. Сибирийн хүч 1 хоолой өртөгөө 30 жилдээ ч нөхөж чадахгүй, алдагдалтай, (орос европт 1000 куб хийг 270 $ оор, харин хятадад 170$ оор зардаг)Монголоор дамжих гэх хоолойн эх үүсвэрийн орд нь Ямалаас өөр үгүй, хоолой татах зардал асар өндөр, Орос хятадын хөрөнгө оруулалтыг эрэлхийлж буй боловч хятадууд монголоор дайруулах, монголоос хамааралтай болохоос татгалзан үгүй гэж хэлж байгаа бодит байдлыг Амарсайхан мэт дарга нар одоо л ойлгох шивдээ. Кукареку!
2022-02-09
ew:
Чөлөөт бүс гээд сүүлийн 20 жил ярилаа. Ер нь яг ямар зорилготой юм бэ тэр нь?
2022-02-08