Бээжин-2022: А.Энхтуул маргааш уралдана

"Бээжин-2022" өвлийн XXIV олимпын наадмын гүйлтийн цанын төрөлд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Ариунсанаагийн Энхтуул маргааш 16:00-16:40 цагт эмэгтэйчүүдийн спринт зайн урьдчилсан уралдаанд өрсөлдөнө. Мөн тэрбээр эмэгтэйчүүдийн 10 км-ийн уралдаанд 02 дугаар сарын 11-ний өдрийн 15:00-15:30 цагт уралдах юм.
А.Энхтуулын онцлох амжилтууд:
- 2015-2016 онуудад Васалофит олон улсын марафон уралдааны мөнгөн медальт.
- 2017 онд эх орноо төлөөлөн Казахстан улсын Алматы хотод болсон оюутны Универсиад наадамд оролцсон.
- Финланд улсын Лахти хотод болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ий “Б” зэрэглэлийн 5 км зайн уралдаанд 4-р байр эзэлсэн.
- Улсын 4 удаагийн аварга.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ