Г.Хажидмаа: Эмзэг бүлгийн иргэддээ хатуу хандаж байгаад гомдолтой байна

Г.Хажидмаа нийслэлийн зарим тариаланчдын газрыг өмчлүүлэх асуудлаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ.
Иргэн Г.Хажидмаа "Монгол оронд Монгол иргэн нэг га газар дээр ногоо тарихын тулд төрд 20 сая төгрөг тушаадаг болсон байна. Гадны иргэд хэрхэн газар авч байна вэ? Яагаад эмзэг бүлгийн иргэд хамтарч газар аваад ногоо тарьж болохгүй байна вэ? Бүтэн жил нийслэлийн захирагчид хүсэлт өгсөн. Гуйлаа. Тэмцэл хийлээ. 2014 оноос эхлэн нийслэлийн харьяа 200 га газарт эмзэг бүлгийн 500 иргэн ногоо тарьж байсан. Нийслэлийн өмчийн газар байсан. Гэтэл нийслэл болон газрын алба нь уг газрыг ашиглахгүйгээр хуваагаад авсан байх магадлалтай байна. Маш олон эмзэг бүлгийн иргэд уг газарт ногоо тарьж амьдрал ахуйгаа залгадаг байсан. Тиймээс уг газрыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд буцааж өгөхийг шаардаж, Ерөнхийлөгчид хүсэлт бичлээ. Эмзэг бүлгийн иргэддээ хатуу хандаж байгаад гомдолтой байна" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ