Тэтгэврийн нэмэгдэл 3-4 цагийн дараа иргэдийн дансанд орно
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тэтгэвэр, тэтгэмж нэмэх тогтоол баталсан талаар Хөдөлмөр, нийгмийн хамгаллын сайд А.Аюурзаяа мэдээллээ. Тус тогтоолд НДС-аас тэтгэвэр авагч болон цэргийн алба хаагчийн тэтгэврийн хэмжээг 15 хувиар нэмэгдүүлэхийг тусгалаа. Ингэхдээ бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянгад хүргэх, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400 төгрөгт хүргэж байна.
Ингэснээр 197.1 мянган хүний тэтгэвэр 50 мянгаас дээш төгрөгөөр
72.3 мянган хүний тэтгэвэр 100 мянган төгрөгөөр
200 мянган хүний тэтгэвэр 150 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Дундаж тэтгэвэр 548.4 мянган төгрөгт хүрч байна.
Тэтгэврийн нэмэгдэлд 637 тэрбум төгрөг шаардлагатай. Тэтгэврийн нэмэгдлийн мэдээллийг банкууд руу илгээсэн бөгөөд 3-4 цагийн дараа иргэдийн дансанд орно гэдгийг салбарын сайд хэлж байна.
2021 оны 12 дугаар сарын мэдээгээр нийгмийн даатгалын сангаас 458.7 мянган иргэн тэтгэвэр авч байна. Тэдгээрийн 60 хувь буюу 271 мянган иргэн тэтгэврийн доод хэмжээний тэтгэвэр авч байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ