Н.Учрал: С.Эрдэнээс нийгмийн даатгалын сангийн мөнгийг олж ирмээр байна

УИХ-ын гишүүн Н.Учрал тойргийнхоо өндөр настнуудад ул боов, гарын бэлэг тараасан нь нийгэмд багагүй шүүмж өрнүүлсэн. Түүнийг бэлэг тараасны дараа УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Т.Доржханд нар хэвлэлийн хурал хийж, сонгуулийн хугацаанд бэлэг тараасан гишүүнийг эргүүлэн татах, дахин нэр дэвшүүлэхгүй байх, цаашлаад эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хуульчлах ёстой хэмээн мэдэгдсэн юм.
Тэдний мэдэгдэл УИХ-ын гишүүн Н.Учралыг багагүй бухимдуулжээ. Тэрбээр чуулганы хуралдаанд үг хэлэхдээ “... Тэтгэврээр их улстөрждөг болсон. Нэг ч хууль санаачилж үзээгүй Т.Доржханд гэдэг нөхөр С.Одонтуяа гэдэг хүний тархийг угаагаад ул боов тараавал хуульчилна гэж байна. Хийх ажилгүй нэг нөхөртэй боллоо. Сүүлдээ ахмадаа дээдэлж, хүндэлж чадахаа болих юм байна” хэмээн ихэд бухимдлаа.
Мөн тэрбээр “АН-ын мөнхийн дарга С.Эрдэнэ гэдэг нөхрөөс нийгмийн даатгалын сангийн мөнгийг олж ирмээр байна. Тэр хүүд нь хэлмээр байна, гудамжинд жагсаж байхаар аавынхаа гэрт очиж мөнгө олж ир” хэмээн хэллээ.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ