Г.Занданшатар: Ахмадууддаа ач санасан шийдвэр гаргах нь төрийн түшээд бидний үүрэг юм
2022-01-28

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхэллээ. Чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр “Цагаан сар удахгүй болно. Сүүлийн хоёр жил үргэлжилсэн цар тахал улсын эдийн засаг, иргэдийн амьдралд сүүдрээ тусгасаар байна.

 

 

2020 онд агшсан эдийн засаг 2021 оны эхний хагаст 6.3 хувиар өсөж, сэргэлт идэвхжиж эхэлсэн. 2021 оны III улирлын байдлаар эдийн засгийн өсөлт 3.6 хувьтай байна. Экспортын орлого түүхэндээ анх удаа 9.2 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдааны тэнцэл 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан. 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр улсын төсвийн орлого даван биелж, нийгмийн даатгалын санд тодотгол хийн, хөрөнгө оруулалтын зарим зардлаа танах замаар эх үүсвэр бүрдүүлж, тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэхээр Засгийн газар шийдвэрлэж, хуулийн төслийг өргөн барилаа.

 

Монголын төр үхэр жилийн босгон дээр ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэж байсан бол бар жилийн босгон дээр тэтгэвэр нэмэх шийдвэрийг гаргах гэж байна. Усан бар жил Монгол Улсын хувьд шинэ сэргэлтийн жил байх болно. Шинэ гарааны эхэнд ахмадууддаа ач санасан шийдвэр гаргах нь түмнээ төлөөлсөн төрийн түшээд бидний үүрэг юм” гэдгийг хэллээ.

 

Төсвийн тодотголын төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа Ерөнхийлөгчөөс өгсөн чиглэлийн дагуу Засгийн газар шуурхайлан ажилласныг хэллээ.

 

Ахмад настны бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг хүртэл өсгөж, 500 мянгаас дээш хэмжээтэй тэтгэврийг 15 хувиар нэмэхээр тусгалаа. Ингэхдээ

 

-Төсвийн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх

-Улсын төсвийн давсан орлогыг ашиглах

-Тэвчиж болох зардлуудыг танах

-Зураг төсөл нь тодорхойгүй болон төсвийн хэлэлцүүлгийн явцад шинээр нэмэгдсэн зарим төслүүдийг хасах замаар эх үүсвэрийг бүрдүүлэхээр тооцлоо.

 

Ингэснээр 2022 оны төсвийн нийт зардал нэмэгдэхгүй, мөн орлого буурахгүй.

 

2021 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн нийт орлого 102.7 хувийн биелэлттэй байна. Үүнээс нийгмийн даатгалын сангийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 322.3 тэрбум төгрөгөөр давж биелэлээ.

 

Тэтгэвэр нэмэх шийдвэр Засгийн газарт амаргүй сорилт байх болно. Дөнгөж идэвхжиж байгаа эдийн засаг эргэн хэвэндээ ороход цаг хугацаа шаардлагатай. Гэхдээ цар тахлын хүндрэлийг хохирол багатай даван туулж, иргэдийн амьжиргаанд нөлөөлөх сөрөг үр дагаврыг бууруулах нь төр засгийн чухал үүрэг гэдгийг гүнээ ухамсарлаж, Ерөнхийлөгчийн үүрэг чиглэл, УИХ-ын гишүүдийн тавьсан саналыг хүндэтгэлтэйгээр хүлээн авч, Засгийн газар энэ шийдвэрийг гаргалаа" гэдгийг хэллээ. 

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Тэтгэвэр нэмэх бодлогыг дэмжинэ. Гэхдээ тооцоо судалгаа хийж, үе шаттайгаар нэмэх байсан. Ахмадын тэтгэврийн огцом нэмэгдэлт цаашдаа цалин, халамжийн тэтгэвэр нэмэх асуудал болно. Тэтгэвэр, тэтгэмж, цалингийн нэмэгдэлийн эх захгүй нэмэгдсэн уралдаан үнийн өсөлтийг ташуурдана. Тиймээс бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг барихад анхаарах ёстой. Олон асуудал үүснэ, үүнд Засгийн газар бодлого гаргаж, илүү анхаараасай.

 

 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Тэтгэвэр, тэтгэмж нэмэхийг дэмжиж байна. Би УИХ-ын гишүүдээс жаахан ичлээ. Төсөв хэлэлцэх үед, ээлжит чуулганаар нухацтай хэлэлцэх боломжтой байсан. Хэлэлцээгүй, сонгогчдын төлөөлөл болох чадваргүй УИХ-ын гишүүдтэй болсон байна. Олон чуулганаар ярьсан. Ард иргэдийн төлөө зүтгэдэг байх ёстой. Хөшөө дурсгалаа болиод тэтгэвэрээ нэмье гэж зөндөө хэлсэн.

 

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Төсөв хэлэлцэх үед саналууд гаргасан. Нийтдээ 290 төсөл арга хэмжээ байгаа. Богд Зонхова, Соёлын төв, захиргааны барилга зэргийг царцаавал 575 тэрбум төгрөг гарч ирэх боломжтой байгаа. Энэ арга хэмжээнүүдийг хасаад 575 тэрбум төгрөг хэмнээд өгье. Өнгөрсөн жил эдийн засаг хүндрэлтэй байсан ч нийгмийн даатгалын сангийн орлого 24 хувь буюу 735 тэрбум төгрөгөөр өссөн. 400 гаруй иргэн өндөр настны тэтгэвэр авч байгаа. Нийгмийн даатгалын сан 24 хувиар, тэтгэвэр авагч 10 хувиар нэмэгдэж байгаа. Хамтын сангаас тэтгэвэр нэмэх бүрэн боломж байгаа. Засгийн газар зоригтой шийдвэр оруулж ирж байна. УИХ зарим хөрөнгө оруулалтыг зоригтой хасаад мөнгө гаргая.   

 

 

Сангийн сайд Б.Жавхлан: Тэтгэврийн нэмэгдэлтэй холбогдуулан нийтдээ 637 тэрбум төгрөгийн зохицуулалт хийнэ. 123 төслийн 260 тэрбум төгрөгийн зохицуулалт хийгдэж байна. Мөн 50 тэрбум төгрөгийн урсгал зардал, 30 тэрбум төгрөгийн гадаадын зээл тусламжийн зохицуулалт хийгдэнэ.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Зоримог шийдвэр гаргаж байгаад талархаж байна. Энэ удаа бага тэтгэвэр дээр их, их дээр бага нэмэх байдлаар зохицуулж болдоггүй юм уу. Тэтгэврийн зөрүү арилгана гэж ярихаас санаа зовдог болж байна. Эх үүсвэрийн хувьд боломж байгаа шүү. Хэтэрхий олон яамд, үрэлгэн зардлаа танах хэрэгтэй. Хөгжлийн банкны луйварыг хэрхэвч зүгээр орхиж болохгүй.

 

 

Сангийн сайд Б.Жавхлан: Хөгжлийн банктай холбоотой асуудалд Засгийн газар нэлээн хатуу, хичээж ажиллаж байгаа. Хөгжлийн банк сүүлийн хоёр жилд шинэ зээл олгоогүй. Энэ бол маш харамсалтай зүйл болж байна. Нийт зээлийн багцын 55 хувь нь чанаргүй байна. Уг нь энэ банк хөгжлийн олон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх идэвхтэй тоглогч болох ёстой. Харамсалтай нь олон чанаргүй зээлээс болж зогсолтод ороод байна. Цаашид эргэлтэд оруулахын тулд бүхий л боломжоо дайчлан ажиллана. Ялангуяа чанаргүй зээлдэгч нартай хууль, эдийн засгийн аргаар ажиллаж байгаа. Гэвч хүнд нөхцөлд байна.

 

 

Ийн гишүүд үг хэлж дууслаа. Үргэлжлүүлэн байнгын хороод хуралдаж, төсвийн тодотголыг хэлэлцэнэ. 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @ fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com
2022-02-04
Зочин:
Доод хэмжээгээ 500 болгоод л түр орхихгүй завааруулаад бүгдийг нэмэхээр инфляци хөөрөгдөнө дөө. Надаасаа дээр л бодож байгаа байлгүй дээ. Энэ төр нэг л биш ээ. Иймхэн юмыг ухахгүй төсөвтөө хэт дарамт авч хэрэггүй юм байгаа юм.
2022-01-30
Зочин:
Засгийн газарт тийм ч хэцуу асуудвл биш. Ахмадууд залуу насандаа ходолморлож олсон холсноос эргуулж огох нэрээр луйварчид хуваагаад идсэн юм. Огсон монгоо авах гэж байна.
2022-01-29
zochin:
Татвар хэр их төлж байсан нь тэтгэвэр өндөр тогтоогдсон байгаа шдээ. Тэгээд бага татвар төлж байсныг нь ихээр нэмж өндөр татвар төлж байсныг нь нэмэх хэрэггүй гэж зарим нь солиороод байх юм аа. Энэ бол тэнэглэл шүү
2022-01-29
zochin:
bvren tetgeveriin 400-450 baigaag sain nemj odoogiinhtoi adil bolgoh heregtei sh dee.hyleeseer yhej duuslaa.jinhene ih tatvar tulj yhtelee ajillaj bsn hymyys shyy.odoo cvvgee avch chadahgyi yaduu ami zuuj bna.ene hymyys deer 50k nemegdeed syyld tetgevert garsan ih avch baigaad ni 15% 150k nemegdeed shal buruu shiidver boov Oyunchimeg avgai duulgalaa.
2022-01-29
yag ynen.10% 700 hyrtlehed ni uguh heregtei arai deer bx
2022-01-29
deerh tenegt:
500 s dooshih chini chamaas ilyy 30 jil ajillaad 1990 onii hanshaar bagaar togtoogdson deed mergejiltei bajinhene ulsdaa udur shunugyi ajillaj tatvart tal tsalingaa ugch bsn hymyys baigaa.zuryyg odoo garch bgaa hymyystei adiltgana geseer yhej duusxch bn.ch btgii tenegt
2022-01-29
Ok88:
Baga tetgevertei ahmaduuddaa nemj bolooguimu? Too bodoj chaddaggui, bodlogo bolovsruulj chadahgui poportsgooson l humuus bh yum. Nemeh bsiin bol tusuvtuu tusgahgui tsagaan saraar poprood bhin
2022-01-29
500-аас дээшхийг бүгдийг 15%~иар нэмэх буруу! Саяаас дээш тэтгэвэртэй хүмүүст тэтгэвэр нэмж яах юм бэ?
2022-01-29
yag ynen.10% 700 hyrtlehed ni uguh heregtei arai deer bx
зочин:
Боов билүү Оюунчимэг гишүүн өчигдөр орой нэмэх шиидвэр гарчихлаа гэсэн мөн мунлаг гишүүн шүү
2022-01-28
зочин:
УИХ хаахын өмнө бүлгийн дарга нь төсөв сан хүрэлцэхгүй тэтгэвэр нэмэх боломжгүй сждлаж байна гэсэн дээ Ерөнхийлөгчийн засаглалтай болсон ч дээр юмуу даа Хөгшчүүлээ хүндлэдэг ЕӨК маань ганцхан дуудаж даалгавар өгөөд УИХ ээлжит бус хурал зарлаад тэтгэвэр хөгшчүүлээ баярууллаа Мунгинасан УИХ зүгүйтсэн ЗГ ыг иим хүн зандарч ажилуулсан нь зүгээр ч юмуу Боломж бололцоо байсан л юм байна шүү дээ
2022-01-28
Монгол түмнийг минь дээд тэнгэр ивээг. Монгол орон минь мандан бадраг. Авлигагүй алаггүй төр засаглаж газар бүрт ариун шударга ёс тогтож иргэд нь мэдлэгтэй чадалтай чин сэтгэл зүтгэлтэй байг ээ
2022-01-28
10%-ийн попоч Даваасүрэн ! Чи битгий попроод бай! Их тэтгэвэр дээр бага, бага дээр ихийг нэмнэ гэдэг чинь дийлэнх олонхид сайхан сонсогдох ч цаад утгаараа улс нийгэм, эдийн засгаа хорлосон явуургүй арга хэмжээ шүү. Та нар ингэж тэгшитгэхийн төлөө попороод байвал хүний хөдөлмөрийн үнэлэмж 0% болно шүү. Зөвхөн чам мэт 10% авдаг хүмүүс, ажил хийдэггүй тэтгэвэр халамжаар амьдардаг улс л сайхан амьдрах байх даа. Хэтэрхий мэргэн жараахай царайлаад хэрэггүй, онолын А ч үгүй. Амьдрал мэдэхгүй байж бага цэцэрх
2022-01-28
Цалиэ тэтгэврээ индексжүүлж явах нь засаг төрийн үүрэг байтал иргэдээ бодож хэрэгжүүлж яваагүйг төр засаг хариуцлагаа ойлгон шийдэж буй нь зөв өө. Коммунизм, тэгшитгэл байх ёсгүй шүү!
2022-01-28
Har:
Yun duraaraa yum chi
2022-01-28
Зочин Зочин:
500с доошихоо улсад татьар төлснөөр нь нэмээчээ.юу ч хийгээгүй нь завшина гэж юу байсан юм
2022-01-28
deerh tenegt:
500 s dooshih chini chamaas ilyy 30 jil ajillaad 1990 onii hanshaar bagaar togtoogdson deed mergejiltei bajinhene ulsdaa udur shunugyi ajillaj tatvart tal tsalingaa ugch bsn hymyys baigaa.zuryyg odoo garch bgaa hymyystei adiltgana geseer yhej duusxch bn.ch btgii tenegt
зочин:
Боов билүү Оюунчимэг гишүүн өчигдөр орой нэмэх шиидвэр гарчихлаа гэсэн мөн мунлаг гишүүн шүү
Зочин Зочин:
насаараа улсад төлчихөөд 500 арай хүрээгүй хүмүүс яахын 20,30 мянга л нэмэгдэх юм уу.тэгээд 500с дээших нь 15хувь,350 мянгатай хүмүүс нь 150 мянга.ингэж заваарч болохгүй биз дээ
2022-01-28
e:
энэ баасүнс тэтгэврииг шүлсээр нэмэх байсан гэнэүү лалрын шээс намын хоолны угаатсан цадсан лалар тэр банкнаас зээл авсан найзуудаасааа өрөө төл гэж шааард хулгаачааа
2022-01-28
600000 төг:
Бага тэтгэвэртэй хүнээ нэмээч.1400000 тэтэгэвэр авдаг хүн 15%нэмэхээр талийж өгөхнээ.1.8 сая болж бна.болиоч.зөвхөн бага тэтгэвэртэй хүнээ сайн нэмэл дээ
2022-01-28
Зандагахай бухуу ярьж байна:
Ач санах биш. Төрийн бодлого үүрэг байх зүйл. тэнэгтэж өгөх юм
2022-01-28
Зочин Зочин:
500с доошихоо улсад татьар төлснөөр нь нэмээчээ.юу ч хийгээгүй нь завшина гэж юу байсан юм
хмм:
500гаас доошхииг л нэм. 500аас дээшхийг нэмэх хэрэггүй ээ. Бас зөрүү гарна
2022-01-28
Har:
Yun duraaraa yum chi
Huuh ymar uyangiin haliltai awch bnaa
2022-01-28