“Богд Зонхова” цогцолборын төсвийг тэтгэврийн нэмэгдэлд зарцуулахаар боллоо

img

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, 2022 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар боллоо. Ингэхдээ бүтээн байгуулалтын зарим зардлыг тэтгэврийн нэмэгдэлд зарцуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ тухай Соёлын сайд Ч.Номин:

 

 

Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд Зонхова” цогцолборын төслийг миний бие цаг үеэ олоогүй гэж үзсэн учраас зориулалтыг өөрчлөх саналаа Засгийн газарт хүргүүлсэн байсан. Саналыг өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд цогцолборын төсвийг ахмадуудын тэтгэврийг нэмэхэд зарцуулахаар шийдвэрлэлээ.

 

“Богд зонхова” төсөлтэй адил тэвчиж болох бүхий л хөшөө, дурсгалыг мөн царцааж, ахмад настнуудын тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлэхийг Засгийн газрын гишүүд бүрэн дэмжлээ" хэмээн цахим хуудсанаа бичжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

лам багшээ:
Зонхов Ганьсу нутгийн хятад хүн байсан гэж үнэн үү?
2022-01-28
ХӨШӨӨГӨӨР ЮУГАА ХИЙХ ВЭ, ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛ. ТЭГЖ ИХ ХИЙХ ГЭЭД БАЙГАА ЮМ БОЛ ЦЭРЭНПУНЦАГ ГИШҮҮН ӨӨРИЙНХӨӨ ХӨРӨНГӨӨРӨӨ ХИЙЧИХГҮЙ ЮУ ДАА ТЭГЭЭД ХОЙД НАСАНДАА ДИВААЖИНД ЖАРГАНА БИЗ ДЭЭ.
2022-01-28
Bogd Zonhoviig tusuvt hulgaigaar suulgasniig medeegui bol yah baisiim bol.
2022-01-28