АН-ын явуургүй улс төр

С.Эрдэнэ тэргүүтэй АН-ынхан мэдээлэл хийлээ. Тэд 32 тэрбумын хөшөө, хөгшдийн тэтгэвэр, Хөгжлийн банк, хүний эрх, улс төрийн нам, улсын төсөв, төрийн хариуцлага, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, хоригдож буй Э.Бат-Үүл, УИХ-ын намрын чуулган, Ерөнхий сайдаас нэхэх хариуцлага зэргээр Монголын нийгмийн бүх асуудалд, тун өргөн хүрээнд “санаа зовж” байна. Товчхондоо хорвоогийн хамаг асуудлыг хамж шимсэн өнөө л явуургүй улс төр.
Хоёр хуваагдаж, ээлж дараалан мэдээлэл хийдэг ч үнэндээ тэдний ярианд ажил хэрэгч санал санаачилга байдаггүй. Эрх баригчдын өчигдрийн ярьсан асуудлыг өнөөдөр улстөржүүлдэг. Ерөнхийлөгч өчигдөр Засгийн газарт тэтгэвэр, тэтгэмж нэмэх чиглэл өгөхөд өнөөдөр АН-ынхан тэр асуудлыг шүүрэн авч, инфляцитай уялдуулан нэмэх ёстой хэмээн хэвлэлийн хурал хийж байх жишээний.
Парламентад суудалтай, Монголын улс төрийн хоёр дахь тоглогч нам ч тэд эрх баригчдыг дагаж улстөржихөөс өөрийг хийдэггүй. Улс төрийн нам улстөржих нь гажуудал биш. Гэхдээ хийрхсэн, эрх баригчийг дагаж далдайсан улс төр биш хүчтэй сөрөг хүчин хэрэгтэй байна.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ