УИХ-ын гишүүн Н.Учрал цагаан сарын баярыг тохиолдуулан тойргийнхоо ахмадуудад гарын бэлэг, тавгийн идээний ул боов тараажээ. Харин түүний бэлэг олон нийтийн сүлжээний хэрэглэгчдээс багагүй шүүмжлэл хүртлээ.
Иргэдийн боломж, саналыг ул боов, гарын бэлгээр худалдаж авдаг улстөрчдийн явуургүй арга, түүний нь гар тосон авдаг сонгогчтой байгаа цагт Монгол хөгжихгүй, ядуурсаар байхыг олон нийтийн сүлжээний хэрэглэгчид өөрсдийн цахим хуудсанаа бичжээ.
Харин УИХ-ын гишүүн Н.Учрал олны шүүмжлэлд "Би жил бүр цагаан сарын мэндчилгээ, тайлангаа тойргийнхоо ахмадуудад хүргүүлдэг уламжлалтай. Авч байгаа, өгч байгаа нь сэтгэл хангалуун байгаа тул гуравдахь нөхдүүд тайван байна уу" гэсэн хариу барьжээ.
Б.Хэрлэн