Хүндийн өргөлтийн ДАШТ Узбекстан улсад явагдаж байна. Энэ удаагийн ДАШТ-д 74 орны 432 тамирчин оролцож байна. Манай улсаас Гавьяат тамирчин М.Анхцэцэг оролцоно.
Тэрбээр 12 дугаар сарын 16-ны өдрийн 19:00 цагаас / орон нутгийн цагаар/ 87 кг жингийн "А" хэсэгт өргөлтөө хийнэ. М.Анхцэцэг анхны захиалгаа 255 кг -аар өгсөн байна. Энэ нь тус тэмцээний хамгийн өндөр захиалга аж.
Уншиж байна |