“Абу Даби-2021” Гранд Слам тэмцээний хоёр дахь өдөр “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Сүлд спорт хорооны тамирчин Сүхбаатарын одонт ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар аваргын алтан медаль хүртлээ. Тэрбээр өмнө нь “Их дуулга” ангилалд гурван удаа түрүүлээд байсан бөгөөд дөрөв дэх түрүүгээ Узбекистаны Х.Тураевийг ялснаар хүртэж, чансаагаа 1000 оноогоор ахиуллаа.
Цэнд-Очирын Цогтбаатар энэ онд Тибилис, Ташкентын их дуулгад түрүүлж, Бакугаас хүрэл медаль хүртээд байсан юм. Өчигдөр энэ оны сүүлийн Их дуулга "Абу Даби"-д түрүүлснээр амжилтаа дахин ахиуллаа. 2021 он Ц.Цогтбаатарын хувьд босоо амжилттай жил болж байна. Тэрбээр Токио-2021 олимпын наадмаас хүрэл медаль хүртэж, тамирчны замналдаа тод амжилтыг гялалзуулсан юм.
Түүний жинг тэргүүлэгч олимпын иж бүрэн медальт Гүржийн домогт жүдоч Лаша Шавдатуашвили, ОХУ-ын залуу жүдоч Армен Агаяны хамт хүрэл медаль хүртлээ.
Манай улсын жүдо бөхийн Үндэсний шигшээ баг Абу Дабигийн Гранд Сламын хоёр өдрийн дараагаар 1 алт 3 хүрэл медальтайгаар 41 орноос медалийн чанараар III байрт бичигдэж байна.
Уншиж байна |