Энэ оны сүүлийн Их дуулга баасан гаригт эхэлнэ

img

Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны хамгийн сүлийн Гранд Слам тэмцээн Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод энэ сарын 26-28-нд зохион байгуулагдана. “Абу Даби-2021” Их дуулгад манай улсаас 20 жүдоч (эрэгтэй 10, эмэгтэй 10) хүч үзэх юм.

 

 

Тэмцээний аваргууд чансаагаа 1000 оноогоор ахиулах бол мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, 5-р байр 360, шилдэг наймд шалгарсан жүдочид 260 оноог дэлхийн чансаандаа нэмнэ. Тус тэмцээний -60 кг-ын жинд Бямбасүрэнгийн Сүхбат, -66 кг-д Гүнжинлхамын Сод-Эрдэнэ нар анхны Их дуулгадаа хүч үзэх бол бусад тамирчид ээлжит тэмцээндээ зодоглох юм.

 

Эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинг Токиогийн олимпын мөнгөн медальт Тайваний Ян Юүн-Вэй тэргүүлэн барилдах бол -73 кг-ыг энэ оны дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт Гүржийн Лаша Шавдатуашвили, эмэгтэйчүүдийн -52 кг-ыг олимп, дэлхийн мөнгөн медальт Францын Амандин Бушар нар тэргүүлэн барилдахаар мэдүүлгээ өгчээ.

 

11-р сарын 26-ны баасан гаригт

 

Эрэгтэй -60 кг: Энхтайваны Сумъяабазар /ОУХМ, “Женко” клубийн тамирчин/,

Бямбасүрэнгийн Сүхбат /ОУХМ, “Женко” клубийн тамирчин/

-66 кг: Ёндонпэрэнлэйн Басхүү /ОУХМ, ДАШТ-ий хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин/,

Гүжинлхамын Сод-Эрдэнэ /Спортын мастер/

Эмэгтэй. -52 кг: Бишрэлтийн .Хорлоодой /ОУХМ. “Хилчин” спорт хорооны тамирчин/,

Ганболдын Ганцэцэг /ОУХМ. “Хилчин” спорт хорооны тамирчин/ -57кг: Лхагватогоогийн Энхрийлэн /ОУХМ, Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт/,

Батсүхийн Алтанцэцэг /Хан-Уул дүүргийн спорт хороо, “Женко” клубийн тамирчин/

 

11-р сарын 27-ны Бямба гариг

 

Эрэгтэй. -73 кг: Ганбаатарын Одбаяр /МУГТ, ДАШТ-ий хүрэл медальт,

Багийн ДАШТ-ий хүрэл медальт“Женко” клубийн тамирчин/,

Цэнд-Очирын Цогтбаатар /Сүхбаатарын одонт, “Сүлд” спорт хорооны тамирчин/

-81 кг: Гэрэлтуяа Болор-Очир, Булганы Батболд /”Хангарьд” спорт хорооны тамирчин/

Эмэгтэй. -63 кг: Баярбатын Баасанжаргал /ОУХМ. “Хилчин” спорт хорооны тамирчин/,

Саранцэцэгийн Лхагвадулам /ОУХМ. “Сүлд” спорт хорооны тамирчин/,

-70 кг: Мөнхбатын Даваасүрэн /Боржин төв дэвжээ/, Цэрэндуламын Энхчимэг /

 

11-р сарын 28-ны ням гариг

 

Эрэгтэй. +100 кг: Одхүүгийн Цэцэнцэнгэл /МИАТ-ийн тамирчин/, Сумъяабэйсийн Бат-Орших /

Эмэгтэй. -78 кг: Батбаярын Эрдэнэт-Од 

+78 кг: Амарсайханы Адьяасүрэн нар барилдана

СЭТГЭГДЭЛ БИЧИХ