АНУ-ын Лас Вегас хотноо Жюүжицүгийн мастерсын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. Тус тэмцээний бор бүсний М3 ангиллын +100кг жинд Их шавь дэвжээ, Монде группийн тамирчин, Улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр барилдаж, аваргын алтан медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр гурав дахь удаагаа аваргалж байна.
Мөн -76.2кг-ын жинд МЖЖХ-ны тамирчин Б.Бундхорол алтан медаль, хар бүсний М2 ангиллын -76кг жинд барилдсан Д.Сүлдбаяр мөнгөн медаль хүртжээ.
Уншиж байна |