Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг: 2024 оны олимпод оролцох зорилготой байна
2021-11-11

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Токио-2020 олимпын наадамд амжилттай оролцсон баг, тамирчдад төрийн одон медаль гардууллаа. Олимпын тэнгэрт эх орныхоо төрийн далбааг мандуулсан гавьяат тамирчин Э.Содномпилжээ, М.Уранцэцэг нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олголоо. Тэдний сэтгэгдлээс хүргэж байна.

 

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ: Дэлхийн рекорд амжилтаа ахиулахын төлөө хичээх болно

 

 

Энэ хүндтэй сайхан шагналыг авсандаа маш их баяртай байна. Энэ шагнал бол маш их үүрэг хариуцлага ногдуулж байна. Тиймээс Монголын ард түмнийхээ итгэл, сэтгэлийг алдахгүй, цаашид монгол хүн, Монгол Улс ямар байдгийг харуулахын төлөө улам хичээх болно. Намайг дэмжиж байгаа монголчууддаа баярлалаа, та бүхнийхээ итгэл сэтгэлийг алдахгүйн төлөө хичээх болно.

 

Би 11 дүгээр сарын 25-нд Гүржийн Тбилиси-ийн ДАШТ-нд явна. ДАШТ-нд амжилттай оролцож, дэлхийн рекорд амжилтаа ахиулахын төлөө хичээх болно.

 

Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг: 2024 оны олимпод оролцох зорилготой байна

 

 

Хөдөлмөрийн баатар гэдэг энэ сайхан цолыг хүртсэндээ маш их баяртай. Энэ шагналыг хүртэхэд олон жилийн хүч хөдөлмөр, дасгалжуулагч нарын ур чадвар, бэлтгэл хангагч нарын хичээл зүтгэл бүгд орсон. Энэ шагналыг дааж явах нь хамгийн чухал гэж бодож байна. Цаашид олон олон удаа Монголын ард түмнээ баярлуулахын төлөө хичээх болно. Би 2024 оны олимпод оролцох зорилготой байгаа.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ХӨДӨЛМӨРӨӨРӨӨ гуйж биш гуядаж авч бна. Яасан ч яахав. Оролцоод үз. Өөр хүн байхгүй.
2021-11-20
За баатар аа одоо болно доо харьцан бн лээ хэрэггүй. Нөхөрт гарч хүүхдүүдээ төрүүлж өсгөхөө бод.
2021-11-12
Одоо больвол яасын? Залууст зайгаа хүндэтгэлтэйгээр тавьж өгөөд, амьдралаа бодсон нь дээр.
2021-11-12
Одоо больсон нь дээр байх амжилт гарахаа больсон байналээ
2021-11-12
Odoo bolno hoo
2021-11-12
Zochin:
Amidralaa bod vr hvvhedtei bol
2021-11-11
маш санаа зовогч:
олимпийн дэвжээн дээрээс хэмхдэг болсон ясыг чинь хэн түүж цуглуулах вэ? мангарталгүй одоо боль.би л лав түүхгүй шүү
2021-11-11