Монгол Улсын гавьяат тамирчин, Токио-2020 паралимпийн наадмын аварга Э.Содномпилжээд Хөдөлмөрийн баатар цол хүртээхээр болжээ. Түүнд Хөдөлмөрийн баатар цолыг маргааш 14.00 цагт гардуулах юм байна.
Гавьяат тамирчин Э.Содномпилжээ пауэрлифтингийн 107 кг-ын жинд паралимпийн аварга болж, эх орныхоо төрийн дууллыг Токиогийн тэнгэрт эгшиглүүлсэн юм. Мөн тэрбээр паралимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон амжилтыг үзүүлээд буй.
Б.Хэрлэн
Уншиж байна |