Mongol Fighting Champion буюу холимог тулааны MFC холбооны ээлжит тулаан АНУ-ын Сан Франциско хотод зохион байгуулагдахаар болжээ. Тус тулаанд нийт 22 тулаанч октагонд хөл тавихаас Монгол улсыг төлөөлөн Өлзий-Оршихын Тэмүүжин, Пүрэвжавын Өнөрбат, Батбаатарын Баттөр /Ангууч/, Мөнгөнцоожийн Нандин-Эрдэнэ нар тулалдах гэж байна.
Ө.Тэмүүжин 4-1, Б.Баттөр 1-1 амжилттай байгаа бол чөлөөт бөхийн гавьяат тамирчин Өнөрбат холимог тулааны анхны тулаанаа хийх юм. Мөн тус тулааны оргил тулаанд М.Нандин-Эрдэнэ MFC холбооны аваргын бүсээ хамгаалах тулааныг хийнэ. MFC холбооны сүүлийн тулаан 2019 оны 6 сард болж Монгол улсын шилдэг тулаанчдын нэг М.Нандин-Эрдэнэ тус холбооны хөнгөн жингийн аварга болж байсан билээ.
Энэхүү тулаан 11 сарын 14-нд 09:00 цагаас болох бөгөөд Unilive87, Ddishlive 900 сувгуудаар шууд дамжуулахаар болжээ.
Уншиж байна |