НӨХӨН СОНГУУЛЬ-2020: Найман нам, нэг эвсэл, хоёр бие даан нэр дэвшигч өрсөлдөж байна
2021-09-20

 

Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэхийг өнгөрсөн баасан гарагт үнэмлэхээ гардан авлаа. Хуулиараа нэр дэвшигчийн үнэмлэх олгосноор сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ. 

УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт нэр дэвшигчид:

  1. Монгол ардын намаас Цагаанхүүгийн ИДЭРБАТ

  2. Ардчилсан намаас Батхүүгийн ГАРАМГАЙБААТАР

  3. Иргэний зориг ногоон намаас Алтанхуягийн БАРХҮҮ

  4. Ард түмний олонхийн засаглал намаас Дэнзэнгийн ЧУЛУУНБАТ

  5. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Дамбадондогийн БААТАРЖАВ

  6. Бие даан нэр дэвшигч Магнайбаярын ЧИНГИСХААН

УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт нэр дэвшигчид: 

  1. Монгол ардын намаас Энхбаярын БАТШУГАР

  2. Ардчилсан намаас Эрдэнийн БАТ-ҮҮЛ

  3. Иргэний зориг ногоон намаас Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА

  4. "Зөв хүн Электорат эвсэл"-ээс Бадрахын НАЙДАЛАА

  5. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Шоовдорын ТӨМӨРСҮХ

  6. Үнэн ба Зөв намаас Аюурзанын ОТГОНБААТАР

  7. Дэлхийн Монголчууд намаас Логийн ЦОГ

  8. Ард түмний олонхийн засаглал намаас Алтанцэцэгийн БАТДОРЖ

  9. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Цэндсүрэнгийн ГАНТУЛГА

  10. Бие даан нэр дэвшигч Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ

 

Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 хороо (7-19, 21, 23, 25, 27-31, 38-40, 42, 43)-г хамрах нөхөн сонгуульд найман нам, нэг эвсэл, хоёр бие даан нэр дэвшигч оролцож байна. УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогийн нөхөн сонгуульд "Зөв хүн Электорат эвсэл"-ээс нэр дэвшигч Б.Найдалаа өрсөлдөгчөө халз мэтгэлцээнд дуудснаар сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж байгаа бол бусад нэр дэвшигчид тус тусын сурталчилгаагаа хийгээд эхэлсэн. 

 

Нөхөн сонгуулийн санал  авах өдрөөс 24 цагийн өмнө сонгуулийн сурталчилгаа зогсох хуулийн зохицуулалттай. Нөхөн сонгуулийн санал хураалт 10 дугаар сарын 10-нд явагдах юм. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин