ТОКИО-2020: Өнөөдөр паралимпийн наадам эхэлнэ
2021-08-24

 

“Токио-2020”  паралимпийн наадам өнөөдөр буюу наймдугаар сарын 24-нд эхэлнэ. Тодруулбал, 16 дахь удаагийн паралимпийн наадам наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-нд явагдах бөгөөд 4400 гаруй тамирчин 22 спортын төрөлд 540 багц медалийн төлөө өрсөлдөх юм.

 

Манай улсын паралимпийн баг тамирчдын эхний ээлж  өнгөрсөн долоо хоногт Токиог зорьсон. Монголчууд энэ удаагийн паралимпийн наадамд буудлага, байт харваа, пауэрлифтинг, тэквондо, жүдо, хөнгөн атлетик гэсэн спортын зургаан төрөлд 11 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцоно.

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин