"Олимпоос медаль авсан тамирчдыг энэ сарын 25-нд Ерөнхийлөгч хүлээн авч уулзана"
2021-08-19

 

Токио-2020" олимпын наадамд амжилттай оролцсон тамирчдад шагнал, урамшуулал олгох талаар Монголын Биеийн тамир спортын хорооны дарга Ц.Шаравжамц мэдээлэл хийлээ. 

 

Монголын Биеийн тамир спортын хорооны дарга Ц.Шаравжамц "Олимпын наадамд медаль авсан тамирчдаа байраар урамшуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Мөн тэд сар бүрийн урамшууллаа 2022 оны нэгдүгээр сарын 01-нээс эхэлж авна. Олимпын наадамд оролцсон тамирчдын сүүлийн бүрэлдэхүүн наймдугаар сарын 11-нд ирсэн. УОК-оос 14 хоногийн гэр хорионд байхыг зөвлөсөн.

 

Сүүлд ирсэн тамирчдын тусгаарлалтын хугацаа энэ сарын 25-нд дуусна. Тухайн өдөр 10.00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч тамирчдыг хүлээн авч, цол гардуулна. Мөн 12.30 цагаас Монгол Улсын Ерөнхий сайд хүлээн авч, шагнал байрны асуудлыг шийдэхээр товлосон юм" гэж мэдээллээ. 

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сэтгэл нь сайхан боловч 12 жил болсон хуучин машин олимпийн медалтанд өгнө гэдэг бол үнэндээ тинэг үйлдэл байлаа гэж.
2021-08-20
Buun huleen avalt nair naadam l baina sh dee hen ni horigdsiin ingehed mollaig buudal horison uym bish uu . Таrgan uut tavitsan l uymnuud bna lee shd ee zuragnuud ni yavaad l baigaa shuu
2021-08-20
Монголоо гэж:
Нээрээ шагнал аваал тэнээд явжийсан юун хорио морио яриад эхлэв !!!!!!! Буудалд юу хийхэв явсан дээр
2021-08-20
Ger orongui khun buudald mungun medalaa chanaj idekh uu ertkhen yavaj khool undtai gazar ochikh uu bod doo
2021-08-20
14 khonog tusgaarlagdaagui sh dee shagnal avaal demii teneel uavjiisan uymnuud bga shuu mollai bol zuv sh dee khen buudald khuleegeed yakh ni medegdekhgui bhad yakhiin
2021-08-20
zochin:
"Ичсэн хүн хүн ална" гэж гомдол гаргаагүй бол ийм зүйл ярихгүй байх, тэгээд урьдчлаад өөрт нь мэдэгдэхгүй яасан манайханы ажил хариуцаж байгаа байдал нь харагдаад байна шүү дээ
2021-08-19
zochin:
Тамирчид минь жоохон хүлээцтэй хандаж сур
2021-08-19