Б.Сэр-Од: Замаа дуусгаж чадаагүйдээ маш их харамсаж байна
2021-08-08

Эрэгтэйчүүдийн марафон гүйлтэд манай тамирчин Ц.Бямбажав улирлын шилдэг амжилтаа үзүүлж 55-р байрт орсон бол Б.Сэр-Од уралдааныг замаас нь орхисон билээ.

 

Тамирчид барианд орсны дараа Б.Сэр-Одтой цөөн хором холбогдож, зарим зүйлийг тодруулав. Тэрбээр “Маш хүнд уралдаан боллоо. Миний хувьд ханиад хүрсэн байсан болохоор биеийн хүч муу байлаа. Жаахан хүчлээд явах гэхээр хоёр гуяын урдуур татаад үнэхээр болсонгүй. Уг нь сайхан уралдъя гэж бодож байсан ч замаа дуусгаж чадаагүйдээ маш их харамсаж байна. Манай Ц.Бямбажавын хувьд 25 дахь км-ээс цанх татаад тавигдахгүй байсаар барианд орсон байна. Гэхдээ манай хүн ямар ч байсан уралдаанаа дуусгаж чадлаа. Ер нь их хүнд гараа болсныг олон орны дасгалжуулагч хэлж байна” хэмээн ярилаа. 

 

Эх сурвалж: МҮОХ

Shuud.mn
Сонин хачин
ийм болохоор монгол хөгжихгүй байгаан чи 5 км ч гүйж чадахгүй бхардаад унах байдгүй дээ. олон жил ингэж уралдана гэдэг чинь өөрөө их амжилт малаа юу ч мэдэхгүй юу ч чадахгүй байж хүн муулахдаа сайн мал байна да чи
2021-08-09
Ясны сайн хүндээ Сэр-Од.
2021-08-08
ZOCHIN:
SER OD OLIMPOD OROHDOO ERHEE AVCH ORSONSHDEE.YAHAV MUUHAN L UR DUNTEI ORJ.ZARIM HUMUUS UHVAR MUCHID OILGOLTGUI BJ DURAARAA TENEGDUUHEN YRIHIIN. DURTAI N ORDOGGUIL BHGUI YU.
2021-08-08
Сэр-Од гавьяат сайн тамирчин. Гэхдээ түүний халааг авах, тэгэхдээ олимп, дэлхийд медалийн төлөө өрсөлдөх чадвар, авьяастай зхлуусыг олж гаргаж чадахгүй байгаа нь хөнгөн атлетикийн холбоо, удирдлага, ерөөсөө төр, засаг спортыг жинхэнэ ёсоор хөгжүүлэх тал дээр туйлын хангалтгүй ажиллаж буйн баталгаа юм. Бүр цэцэрлэгийн наснаас нь хүүхэд бүрийг ямар нэг спортоор тууштай хичээллүүлэх, тэгээд бага ангид орох үед нь шалгаруулж тасралтгүй бэлтгэлтэй байлгах хэрэгтэй байна. Бэлтгэл гэж гурилдацгаадгийн гай нь энэ.
2021-08-08
Аль эртний Сэр-од вэ. Одоо энэ өвгөн больж зайгаа тавь дуртай юм уу хаашаа юм. Хэзээ ч олимп-д амжилт гаргахгүй нь тодорхой шүү дээ.
2021-08-08
ийм болохоор монгол хөгжихгүй байгаан чи 5 км ч гүйж чадахгүй бхардаад унах байдгүй дээ. олон жил ингэж уралдана гэдэг чинь өөрөө их амжилт малаа юу ч мэдэхгүй юу ч чадахгүй байж хүн муулахдаа сайн мал байна да чи