Өнөөдөр Монголын багийн чөлөөт бөхийн дөрвөн тамирчин олимпын дэвжээнд зодоглоно. Эрэгтэйчүүдийн 65кг-ийн жинд Т.Тулга, эмэгтэйчүүдийн 50кг-ийн жинд Ц.Намуунцэцэг нарын эхний барилдаан 10:30 цагт эхэлнэ. Тэд Японы бөхчүүдтэй сугалаа таарсан.
Мөн эрэгтэйчүүдийн 125кг-нд М.Лхагвагэрэл 18:30 цагт, эмэгтэйчүүдийн 53кг-нд Б.Болортуяа 19:55 цагт хүрэл медалийн төлөө ур чадвараа сорихоор "Токио-2020" Олимпийн дэвжээнд гарна.
Уншиж байна |