Токио-2020: Б.Болортуяа эхний өрсөлдөгчөө цэвэр яллаа
2021-08-05

Дэлхийн аваргын хүрэл медальт Б.Болортуяа (53 кг) олимпийн дэвжээн дэх эхний барилдаанаа Гуамын бөх Ркаела Акуинотой хийлээ. Түүний өрсөлдөгч нь Далайн орнуудын АШТ-д хоёронтаа түрүүлсэн амжилттай нэгэн байв. Барилдаан эхлээд удаагүй байхад манай хүн өрсөлдөгчөө мушгиж даран дөрвөн оноогоор унагаж, улмаар үргэлжлүүлэн даралтаар цэвэр яллаа. Барилдаан ердөө гаруйхан секунд үргэлжлэв.

 

Одоо Б.Болортуяа Эквадорын бөх, Пан Америкийн наадмын аварга Луиза Валвердетэй хагас шигшээд шалгарахын төлөө барилдана.

Shuud.mn
Сонин хачин