Өнөөдөр чөлөөт бөхийн хоёр тамирчин улсаа төлөөлөн Олимпийн дэвжээнд зодоглоно.
Эмэгтэйчүүдийн 62 кг-д зодоглох Хүрэлхүүгийн Болортуяа эхний даваанд Энэтхэгийн залуу бөх Сонам Маликтай барилдах сугалаа татсан. Түүнийг давбал шөвгийн наймд Бразилын Лаис Нунес, Болгарын бөх, дэлхийн аварга, дэлхийн дэвжээнээс нийт зургаан медаль зүүгээд буй Тайбе Юсеин нарын ялсантай халз тулах юм. Х.Болортуяа өнгөрсөн жил Иван Ярыгиний гранприд түрүүлж, энэ жил тивийн аваргад үзүүрлэсэн амжилттайгаар Олимпод зодоглох гэж байна. Урьдчилсан шатны барилдаан 11:00 цагт эхлэх бөгөөд манай хүн долоо дахь барилдаанд дэвжээнд гарна.
Өнөөдөр мөн хөдөлмөрийн баатар С.Батцэцэг хүрэл медалийн төлөө хүч үзнэ. Азербайжаны Э.Манолова /ДАШТ-ий хүрэл медальт/, Кыргызстаны М.Жуманазарова /Азийн наадмын мөнгөн медальт/ нарын ялсан нь С.Батцэцэгтэй медаль булаалдах юм. Медалийн төлөөх барилдаанууд 17:15 цагаас эхлэх бөгөөд манай хүн 13 дахь барилдаанд дэвжээнд гарах болно.
Уншиж байна |