Токио-2020: М.Анхцэцэг дөрөвдүгээр байранд шалгарлаа
2021-08-02

 

Токио-2020 олимпын наадам үргэлжилж байна. Хүндийг өргөлтийн 87 кг-д бяр чадлаа сорьж буй гавьяат тамирчин М.Анхцэцэг түлхэлттэй өргөлтийн хоёр дахь оролдлогоороо 142 кг-ыг өргөсөн. Тэрбээр сүүлийн оролдлогоороо 147 кг-ыг өргөх захиалга өгсөн ч чадалгүй нийлбэр дүнгээр 252 кг өргөсөн амжилтаар  дөрөвдүгээр байранд шалгарлаа.

 

Тодруулбал, манай тамирчин огцом өргөлтөөр 110 кг-ыг өргөсөн амжилтаар тавд бичигдэж байсан. Улмаар түлхэлттэй өргөлтийн хоёр дахь оролдлогоороо 142 кг-ыг өргөж, дөрөвдүгээр байранд шалгарсан юм. 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин
gaihamshig busgui mini sain bna chadaltai busgui bna emegteihun gehed
2021-08-02