Токио-2020 олимпын наадмын чөлөөт бөхийн барилдаан маргааш 10.00 цагт эхэлнэ. Энэ удаагийн олимпын наадамд манай улсын чөлөөт бөхийн есөн тамирчин оролцож буй. Чөлөөт бөхийн тэмцээнийг манай тамирчдаас 76 кг-ын жинд ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт О.Бурмаа эхлүүлнэ.
ТОКИОГИЙН ОЛИМПОД ОРОЛЦОХ БӨХЧҮҮД:
Эрэгтэйчүүдийн 57 кг: Э.Бэхбаяр: (ДАШТ-ий хошой хүрэл медальт)
65 кг: Т.Тулга: (Өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга)
125 кг: М.Лхагвагэрэл: (23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт)
Эмэгтэйчүүдийн 50 кг: Ц.Намуунцэцэг: (23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт)
53 кг: Б.Болортуяа: (ДАШТ-ий хүрэл медальт)
57 кг: Б.Хонгорзул: (өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга)
62 кг: Х.Болортуяа: (23 хүртэлх болон насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгөн медальт)
68 кг: С.Батцэцэг: (Олимпийн хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгө, нэг хүрэл медальт)
76 кг: О.Бурмаа: (ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт)
Уншиж байна |