Олимпийн хөтөлбөрт анх удаа багтсан жүдо бөхийн холимог багийн тэмцээн өнөөдөр болж, медальтнуудаа тодруулна.
Манайхан эхний шатанд БНСУ-ын багтай оноолт таарсан. Тэднийг ялахад шөвгийн наймд ОХУ-ын шигшээ баг, дараа нь зохион байгуулагч Японы шигшээ баг таарах юм.
Жүдо бөхийн багийн тэмцээн эрэгтэйчүүдийн -73кг, -90кг, +90кг, эмэгтэйчүүдийн -57кг, -70кг, +70кг гэсэн зургаан жинд болно. Хэрэв багууд 3:3-аар тэнцвэл сугалаагаар нэг жинг тодруулж, халз барилдаанаар ялагчийг шийдэх учиртай.
Монголын шигшээ баг
Эмэгтэй, -57 кг
МУХБ, МУГТ Д.Сумъяа, ОУХМ Л.Сосорбарам
Эмэгтэй, -70 кг
ОУХМ Б.Ганхайч
Эмэгтэй, +70 кг
ОУХМ О.Мөнхцэцэг
Эрэгтэй, -73 кг
ОУХМ Ц.Цогтбаатар, ОУХМ Ё.Басхүү
Эрэгтэй, -90 кг
ОУХМ Г.Алтанбагана, Саид Моллаи
Эрэгтэй, +90 кг
МУГТ Л.Отгонбаатар, МУГТ Ө.Дүүрэнбаяр
Уншиж байна |