Токио-2020 олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 100, эмэгтэйчүүдийн 78 кг-ын жинд өнөөдөр манай улсын хоёр жүдоч барилдаж, тэмцээнээ дуусгалаа.
Эрэгтэйчүүдийн -100кг жинд Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Отгонбаатар шөвгийн 16-д 2020 оны Европийн залуучуудын аварга Израилийн Петер Пальчиктай барилдаж, нэмэлт цагт базари үнэлгээгээр ялагдаж, олимпын наадмын тэмцээнээ дуусгалаа.
Мөн жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78кг жинд ОУХМ О.Мөнхцэцэг Израйлийн Инбар Ланирт эхний тойрогт ялагдаж, олимпын тэмцээнээ өндөрлөсөн юм.
В.Бат
Уншиж байна |