Токио-2020: Сайед Моллай олимпын МӨНГӨН медаль хүртлээ
2021-07-27

 

Токио-2020 зуны олимпын наадмын жүдо бөхийн 81 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, дэлхийн аварга Сайед Моллай МӨНГӨН медаль хүртлээ. Тэрбээр алтан медалийн төлөө Риогийн олимпын хүрэл медальт, 2015 оны дэлхийн аварга Японы Таканори Нагасэд ялагдаж, мөнгөн медалийн эзэн болов. Сайед Моллай хоёр дахь олимпоосоо мөнгөн медаль хүртэж, Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.

 

Сайед Моллай, Таканори Нагасэ нар өмнө нь барилдаж байгаагүй бөгөөд тэд олимпын наадмын дэвжээнд таарсан нь энэ юм.

 

Сайед Моллай МӨНГӨН медаль хүртсэнээр Монгол Улсын баг тамирчид Токио-2020 олимпоос гурав дахь медалиа авлаа. Түүний мөнгөн медаль Монголын жүдогийн баг тамирчдын олимпын 11 дэх медаль болж байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Zocnin:
Owog udam ni mongol cn yum biluuIraniig mongoliin haad zahircn bsan
2021-07-28
Said mukhulai gej mgl ner ugnuu chamd
2021-07-28
Mongol:
Bayr hurgye! Ahiad alt esvel mungun medaliig neg mongol avaasai! Chin setgeleesee zalbirch bna!
2021-07-27
Guts
2021-07-27
энэ бол монгол улсын нэрийг дэлхийд гайхуулж байна даа. Ийм хүнийг монгол улсын иргэн болгосон Баттулга таньд талархая
2021-07-27
Guts
Гайхамшигтай барилдаанууд үзүүлж Монгол улсын нэрийг гаргалаа.ямар хүнд барилдаанд ялж алт авсанаа Японы бөх уйлж байгаагаараа харууллаа.япон бөх хэртэй бол ингэдэггүй шүү дээ
2021-07-27
BAYAR HURGEYEE!ULAM IH AMJILT!
2021-07-27
Orhon:
Sain bailaa amjilt husie
2021-07-27