Токио-2020: Сайед Моллай хэсгийн аваргын төлөө Гүржийн бөхтэй барилдана
2021-07-27

Токио-2020 зуны XXXII олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81 кг-ийн жинд Манай тамирчин Сайед Моллаей шөвгийн 16-д Азербайжаны жүдоч Мурад Фатиевыг нэмэлт цагт ялж, шигшээ 8-д үлдлээ.

 

Түүний өрсөлдөгч Азербайжаны жүдоч одоо 22 настай. Энэ жилийн Тбилисийн их дуулгаас хүрэл медаль хүртсэн тамирчин юм.

 

Манай бөх хэсгийн аваргын төлөө Гүржийн залуу бөх, ДАШТ-ий мөнгөн медальт Тато Григалашвилитэй барилдана.

Shuud.mn
Сонин хачин