ШУУД: У.Хүрэлсүх 76.6, Д.Энхбат 20.9, С.Эрдэнэ 5.99 хувийн санал авлаа
2021-06-10

СЕХ-ноос Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл хийж байна. СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран:

 

-Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын цахим машинаар тооллохоос гадна гар тооллогоор давхар тоолдог. Тиймээс өчигдөр автоматжуулсан системээс гадна гар тооллого 100 хувь хийлээ. Одоо бид сонгуулийн урьдчилсан дүнг танилцуулж байна.  Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн саналын дүнг 2087 хэсэг дээр тооллоо. Сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 2949379 сонгогч байгаа. Үүнээс 110 мянга гаруй сонгогчийн нэрсийг түр хассан. Эндээс 1400 орчим сонгогч эх орондоо ирж, түр хасав тэмдэглэгээгээ сэргээлгэж, саналаа өгсөн. Нийт ирцэд бүртгэгдсэн 1216246 сонгогч буюу 59.35 хувьтай байна. 

 

Сонгуулийн автоматжуулсан системээр санал тоолсон дүнгээр сонгогчдын саналаар  урьдчилсан дүнг нэгтгэсэн байдлаар:

  • МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 823,326 сонгогчийн санал буюу 76.6 хувийн

  • "Зөв хүн-Электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 246,968 сонгогчийн санал буюу 20.9 хувийн

  • АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 72,269 сонгогчийн санал 5.99 хувийн тус тус аваад байна. 

  • Огт санал тэмдэглээгүй  цагаан сонголт 71937 буюу 5.92 хувийг эзэлж байна. 

Shuud.mn
Сонин хачин
Сонгогч:
Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ыг ялалтанд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Отгонбаатар,С.Ганбаатар,Н.Алтанхуяг, Туваан, Х.Баттулга,Э.Бат-Үүл,УИХ дахь АН-ын бүлэг,Бүлгийн дарга Б.Ганбат нарт гүн талархал илэрхийлъе.
2021-06-12
Сонгогч:
Өө би цагаан сонголтыг задгай шард өгөх юм байна гэж бодоод өгчихсөн ш дээ.За гарзтай юм биш хувийг нь АН-д нэмээд өгчих.
2021-06-11
Хмммм сонголтгүй + Том санал хуваагчаа хармаалсан +мэтгэлцээнгүй +72000 н цагаан сонголт + сех ны дарга хөлстэй бүдүүн гахай нь хүүрийнсүгийн найз тэгээд болоогүйэээ хуулийг гууль болгосон 62 гэмт хэрэгтнүүд гээд бодохоор төрийн эрхийг хууль бусаар авсан энэ казиноогийн сахиуул бол юуув ?
2021-06-11
сонгогч:
Нэр дэвшигчдийн саналын хувь 109.41 хувь болж байх юм. 100.0 хувь байдаггүй юм уу?
2021-06-11
zochin:
yum nuusn tsarainuud bh yum,ss
2021-06-11
Хүрэлсүхийнн барлаг гэсэн:
Сонгуулийн хороон дарга гэж хөлс нь цувсан тэнэг царайтай нөхөр. Ард түмний сонголтыг будилуулахаас өөр том нүгэл гэж байдаггүй байх. Үйлийн үрээ эдлэнэээ эдлэнэ.
2021-06-10
Бодит байдал дээр Хүрэлсүх арай гэж луйвардажу гарлаа:
Улсын хэмжээнд 48% сонгууль оролцсонгүй. Энхбат, Эрдэнийн хувь дээр Цагаан сонголт 70 гаруй мянгыг нэмэхээр Хүрэлсүх 30 гаруй хувиар арай л гэж амтгүй яллаа.
2021-06-10
76.6%+20.9%+5.99%=???
2021-06-10
Орк:
Нийт сонгогчдоос авсан саналын хувиараа Хүрэлсүх 5 дугаар байранд орж байна. Хамгийн өндөр хувиар сонгогдлоо гэж " баадууруулж" долигонож болохгүй л дээ
2021-06-10
Орк:
Нийт сонгогчдоос хувилвал: Хүрэлсүх 40.2%; Энхбат 12%; Эрдэнэ 3.5% харин хэнд нь ч санал өгөөгүй сонгогчид 43.8% ( цагаан санал 3.5% + сонгуульд оролцоогүй 40.3%). Ингэхээр энэ сонгуульд хэнийг ч сонгоогүй нь хамгийн олон " санал" авсан байна
2021-06-10
Орк:
Хэхэ, ямар лут " математикч" вэ, Хүрэлсүхийн саналын хувь 76.6% биш 67.6% байна шүүдээ, 9% аар илүү гаргасан байна, би ч " Орк" л доо
2021-06-10
Uuniigee neg tailbarlaach yamar arga baidag yum
2021-06-10
Uuniigee neg tailbarlaach yamar arga baidag yum
2021-06-10
50+1 аргачлалаар ингэж гарч байгаа. Оркууд моячууд болохоор саналын тоогоор тооцоод 100 %- иас илүү гарлаа гэж тэнэгтээд.
2021-06-10
Uuniigee neg tailbarlaach yamar arga baidag yum
Uuniigee neg tailbarlaach yamar arga baidag yum
109.41%
2021-06-10
Яаж ингэж шааж чаддаг байна цагаан сонгуулийн тоог нэмээд энэ чинь 100 хувиас хэт давчлаа энэ илүү гарсан нь илүү саналын хуудас хийсэн гэсэн үгүү. Энэ төр тэнэгтэв үү эсвэл ард түмнийг ойлгохгүй тэнэг гэж бодоод байна уу
2021-06-10
Зочин:
100 хувь илүү гараад байна
2021-06-10