Коронавирусийн халдвараар нийт 31 хүн нас бараад байна

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.15/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагт халдварын улмаас хоёр хүн нас барлаа. Тухайлбал, гуравдугаар сарын 18-нд 69 настай эмэгтэй гадаадаас ирсэн ба гуравдугаар сарын 28-нд шинжилгээгээр халдвар батлагдсан. Ингээд Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад халдварын хүнд оноштойгоор нас баржээ. Мөн 72 настай эрэгтэй халдварт өртсөн нь гуравдугаар сарын 18 нд батлагдаж, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаад нэн хүнд оноштойгоор нас барлаа.
Мөн бусад шалтгаанаар нэг хүн нас барсан байна. Тухайн хүн нь Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд халдвар батлагдсан. Гэхдээ бөөрний архаг дутагдлын хүнд хэлбэрээр нас баржээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ