ШУУД: 742 хүний шинжилгээнд коронавирус илэрч, хоёр хүн нас барлаа

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.15/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд  742 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 18 565  боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын  654 нь Улаанбаатар хотод, 88 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Тодруулбал, Увс аймагт 1, Завханд 4, Архангайд 6, Хөвсгөлд 1, Сэлэнгэд 6, Хэнтийд 4, Говьсүмбэрт  3, Дундговьд 3, Дорноговьд 1, Төв аймагт 10, Ховд 5, Сүхбаатарт 2, Дархан-Уулд 14, Орхон 28 аймагт тохиолдол тус тус бүртгэгджээ.

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 385 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 10638  болж байна. Харамсалтай мэдээ. Коронавирусийн халдварын улмаас хоёр хүн нас барлаа. Тухайлбал, 72 настай эрэгтэй, 69 настай эмэгтэй хүн байна.  Ингэснээр халдварын улмаас нас барсан хүний тоо 31  болж байна. Өнөөдрийн байдлаар 2978 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 2071 хүн хөнгөн, 689  хүндэвтэр , хүнд 173, маш хүнд 45 хүн байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Болд:
Иргэд өөрсдийгөө болон гэр бүлээ маш сайн хамгаал,Төр засагт найдалтгүй.
2021-04-15
Irgen:
вакцинаа хурдан олж ир л дээ новшнуудаа, үхээд дууслаа
2021-04-15