ВИДЕО: Иргэдийн хөдөлгөөнд цагийн хязгаарлалт тавьж, хориогүй

img

УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Иргэдийг өглөө, оройд иргэдийн хөдөлгөөнийг зөвшөөрнө, бусад үед хорино гэсэн тогтоол гаргаагүй. Шуурхай штабын дарга, хурандаа н.Ганзориг:

 

-Иргэдийн хөдөлгөөн гадуур маш их байгаа. Биеийн тамирын хувцсаа өмсөөд, дугуйгаа унаад иргэд дүүргээс дүүрэг рүү яваад байна. Иргэд гэрийн ойролцоо яваад байна. Сонгинохайрхан, Хан-Уул, Баянголоос Баянзүрх дүүргийн цэцэрлэгт хүрээлэн рүү явж байна. Тиймээс иргэдийг гэрийн ойролцоо салхинд гаргах хугацаа олговол ямар вэ гэсэн санал гаргасан. Түүнээс биш шийдэл гараагүй. Санал солилцсон гэлээ. 

 

Хэвлэл мэдээллийн байгууллагын логотой машин хязгаарлалтгүй явна, харин хувийн машинтайгаа дугаарын хязгаарлалттай зорчих юм байна. 

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ