"Вакцин хийлгэсэн ч халдварын улмаас нас барсан гурван тохиолдол бий"

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.14/ хийлээ. ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр, ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Вакцин хийлгээд нас барсан тохиолдол бий юу? Эдгээр хүмүүсээс нас барсан тохиолдол бий юу?
ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр:
-Вакцин хийлгэсэн ч коронавирусийн халдвар авсан тохиолдол 2304 болсон байна. Энэ нь нийт вакцин хийлгэсэн 617 мянга орчим хүний 0,37 хувийг эзэлж байгаа. ДЭМБ болон бусад олон улсын байгууллагаас вакцин хийлгэсний дараа халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлээд бариарай гэдэг зөвлөмжийг өгч байна. Халдвар авсан ч гэсэн хөнгөн өвдөнө эсвэл өвчлөхгүй байна. Тиймээс эдгээр иргэд маань халдварыг тараах дамжуулагч болох боломжтой. Манай улсад вакцин хийлгэсэн халдварын улмаас нас барсан гурван тохиолдол бий. Тэдний хоёр нь Синофарм, нэг нь Файзер вакцин хийлгэсэн байсан.
Дархлаажуулалтад хамрагдсанаас хойш эхний 21 хоногийн хугацаанд халдвар авсан. Тиймээс вакцин таныг 100 хувь хамгаалахгүй учир халдвар хамгааллын дэглэмээ сайн барихыг хүсье.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ