ШУУД: 1220 хүний шинжилгээнд коронавирус илэрч, хоёр хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.14/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 1220 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 17823 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1094 нь Улаанбаатар хотод, 114 нь орон нутагт, хоёр нь эмнэлгээс шалтгаалах халдвар, 10 нь зөөвөрлөгдсөн байна. Тодруулбал, Архангайд 26, Сэлэнгэд 10, Төв аймагт 21, Дархан-Уулд 6, Орхонд 11, Сүхбаатарт 11, Дорноговьд 2, Дундговьд 3, Говьсүмбэрт 1, Өвөрхангайд 4, Увс аймагт 2 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 366 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 10253 болж байна. Харамсалтай мэдээ. Коронавирусийн халдварын улмаас хоёр хүн нас барлаа. Тухайлбал, 44, 49 настай эрэгтэй хүн байна. Ингэснээр халдварын улмаас нас барсан хүний тоо 29 болж байна. Сүүлийн долоо хоногийн хугацаанд 10 гаруй хүн нас барлаа. Өнөөдрийн байдлаар 2804 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 1974 хүн хөнгөн, 652 хүндэвтэр , хүнд 138, маш хүнд 40 хүн байна. Гэрийн тусгаарлалтад 3568 хүн бий.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ