Ц.Анандбазараас үүдэлтэй “Me Too” хөдөлгөөн өрнөж эхэллээ

Иргэн Б.Сүндэръяагийн нэр хаяггүй бичсэн пост өнөөдөр УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах, цаашлаад хүчирхийллийн эсрэг хөдөлгөөн болон орон даяар өрнөж эхэллээ.
Иргэн Б.Сүндэръяа өөрийн цахим хуудсанаа “...Сүү шиг цагаан юм ярьж дарга нарт хэдэн төгрөг атгуулаад Монголын ард түмнийг шулж доромжилж баяждаг Монголын цэцэг шиг сайхан охидуудыг бузарлаж хүчирхийлж садист хүслээ хангадаг энэ хүнээс 75 гишүүн та нарч гэсэн болгоомжил.
Тэр хүний эсрэг зогссон хүн бүр амьдралаа амь насаа дэнчин тавьж явдаг шүү...” хэмээн УИХ-ын нэгэн гишүүнд их удаан дарамтлуулж буйгаа бичсэн юм. Хэний ч нэр усыг дурдаагүй энэ постын араас УИХ-ын гишүүн Ц.Анандбазар яаран мэдэгдэл гаргаж, “би биш” хэмээн зарлалаа. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар "...Харамсалтай нь хэн гэдэг УИХ-ын гишүүн хүн түүнд дарамт үзүүлж байсныг нэрлээгүй учир нийгэмд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар намайг холбогдуулан нэрлэж, бичиж эхэлжээ.
Ард түмний өмнө хууль ёсыг сахин биелүүлнэ гэж тангараг өргөсөн УИХ-ын гишүүний хувьд Ц.Анандбазар миний бие “Сүнээ” гэх нэрээр нийгмийн цахим сүлжээнд танигдсан Б.Сүндэръяаг танихгүй, уулзаж байгаагүй, тухайн мэдээлэлд дурдагдсан шиг үйлдлийг огт хийгээгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье" хэмээгээд хуулийн байгууллагад шалгуулахаа мэдэгдлээ. Харин түүний энэ мэдэгдэл гал дээр тос нэмэв.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт хүчиндүүлсэн, хүчиндэхийг завдсан гэх олон олон охид, бүсгүйчүүд нэгдэж, хэзээ хаана, ямар үйлдэл хийснийг нь илчилж эхэллээ. Өргөө кинотеатр, Сод Монгол группт ажиллаж байсан бүсгүйчүүд Ц.Анандбазарын шүүлтрүүрээр орж ажилд ордог, бие бялдар, зүс царай сайтайг өөрийн дур хүслээ хангах “хэрэгсэл” болгодог гэсэн гомдол олон олон бүсгүйчүүдээс иржээ. Үүнээс үүдэн иргэн М.Нарантуяа Me too Mongolia хөдөлгөөнийг өчигдрөөс албан ёсоор эхлүүлж байгаагаа цахим хуудсанаа бичжээ. Тэрбээр “Даруулгагүй дарга нар, доодохдоо захирагдсан ах нарыг хандыг нь дарж, түмний булай, нийгмийн шаар болгон хариуцлага хүлээлгэх цаг болжээ. Монгол орны өнцөг булан бүрээс Me too Mongolia хөдөлгөөн өнөөдрөөс албан ёсоор эхлэлээ.
Бүгд хамтдаа тэмцэх болно. Үндсэн Хуулийн Цэцэд байсан өвөө болсон ч шар сэмжилсэн Өгзөг Одбаяр, УИХ-ын гишүүн болсон ч өмдөндөхөө захирч чадахгүй байгаа Анандбазар мэтийн тэргүүтэй олон гаж донтонгууд, шар сэмжитүүдийг гишгэх газаргүй, нүүрээ нуух эрхгүй болтол нь хариуцлага нөхөж тооцьё” хэмээн бичжээ.
Энэ хөдөлгөөн нийгэм даяар өрнөх нь тодорхой боллоо. Сод монгол шатахуун түгээх станц, Өргөө кинотеатраар үйлчлүүлэхгүй гэсэн хүмүүсийн сэтгэгдэл цахим хуудсанаа өрнөж, томоохон групп компанийн захирал ч хүчирхийллийг тэвчихгүй гэдгээ мэдэгдээд байна. Тухайлбал “М-Си-Эс” группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин “Ажлын байрны бэлгийн дарамтыг дэмжихгүй” хэмээн жиргэсэн байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлэхдээ “Энэ УИХ-ын гишүүдийн талаас илүү хувь нь ГЭМТ ХЭРЭГТЭН” хэмээсэн удаатай. Гэмт хэрэгт орооцолдсон, хуулийн байгууллагад шалгагдсан, хорих газар саатуулагдсан цөөнгүй гишүүд парламентын танхимд суугаа нь худал биш. Харин одоо охид бүсгүйчүүдийг хүчирхийлэгч бас нэгэн хүн гишүүн болон парламентад суугаа нь ил болов уу?!
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ