ЭЕШ-ын ХУВААРЬ

Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь гарлаа. Долдугаар сарын нэгнд Монгол Улсын түүх, Англи хэлийн шалгалт 10.00-15.20 цагт өгснөөр эхэлж байна. Долдугаар сарын хоёронд Хими, Газарзүй, Нийгэм судлал 10.00-17.50 цаг хүртэл, Биологи, Математикийн шалгалт долдугаар сарын 3-нд, Физик, Орос хэл, Монгол хэлний шалгалт долдугаар сарын 4-нд 10.00-17.20 цаг хүртэл тус тус болох юм байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл ирэх сарын 05-нд дуусна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ