Улсын хэмжээнд 397 эрүүл мэндийн ажилтан халдварт өртсөн байна

img

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.13/ хийлээ. Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

Эрүүл мэндийн хэдэн ажилтан халдварт өртөөд байна вэ? 

 

 ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа:

 

-Дөрөвдүгээр сарын 11-ний байдлаар улсын хэмжээнд 397 эрүүл мэндийн ажилтан халдвар авсан буюу нийт өвчлөгсдийн 2,6 хувийг эзэлж байна. Эдгээр хүмүүсийн 273 нь ажил, мэргэжлээ гүйцэтгэж байхдаа, 124 нь гэр бүлийн гишүүд, найз нөхөд, эмнэлгийн бус орчинд халдвар авсан байна. Эрүүл мэндийн ажилтнуудыг мэргэжлээр нь ангилбал, 33 хувийг нь сувилагч, 28 хувийг эмч нар, үлдсэн нь бусад ажилтнууд байгаа. 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ