ШУУД: 885 хүний шинжилгээнд коронавирус илэрч, хоёр хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.13/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 885 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 16 603 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 836 нь Улаанбаатар хотод, 48 нь орон нутагт, нэг нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Тодруулбал, Архангайд 8, Булганд 4, Сэлэнгэд 6, Ховд аймагт 5, Өвөрхангайд 1, Төвд 4, Хэнтийд 1, Сүхбаатарт 5, Орхон 10 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 371 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 9887 болж байна. Харамсалтай мэдээ. Коронавирусийн халдварын улмаас хоёр хүн нас барлаа. Тухайлбал, 20, 61 настай эрэгтэй хүн байна. Ингэснээр халдварын улмаас нас барсан хүний тоо 27 болж байна. Сүүлийн долоо хоногийн хугацаанд 10 гаруй хүн нас барлаа. Өнөөдрийн байдлаар 2667 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 1910 хүн хөнгөн,610 хүндэвтэр , хүнд 127, маш хүнд 20 хүн байна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ