П.Буяндэлгэр Азийн бөхийн холбооны ГЕНСЕКЭЭР сонгогдов

Азийн бөхийн нэгдсэн холбооны хурал Казахстаны Алматы хотод болж байна. Хурлаар Монголын чөлөөт бөхийн холбооны гадаад харилцааны албаны дарга Пэлжээгийн Буяндэлгэр гүйцэтгэх зөвлөлд багтаж, Азийн бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдов.
П.Буяндэлгэр нь Азийн бөхийн холбооны удирдах зөвлөлд сонгогдсон анхны монгол хүн болсон бөгөөд сүүлийн 20-иод жилийн хугацаанд Биеийн тамир, спортын газар, Монголын чөлөөт бөхийн холбоо, “Улаанбаатар спорт менежмент" компани зэрэг газарт гадаад харилцаа хариуцан ажиллаж байна.
Эх сурвалж: МЧБХ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ