Л.Энхсайхан: Нөхцөл байдал хүндэрч, цагаан тугаа өргөх гээд байна

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.12/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Газрын дарга Л.Энхсайхан: 

 

-Халдварын тохиолдол өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Хөл хорио тогтоогоод шууд халдварын тохиолдол буурдаггүй. Өмнө нь халдвар авсан, нууц хугацаандаа байсан хүмүүс илэрдэг. Тиймээс халдварын тохиолдлын тоо нэмэгдэх тусам биеийн байдал хүнд хүмүүсийн тохиолдлын тоо нэмэгдэж байна. Хүнд хүмүүсийн тоо нэмэгдэнэ гэдэг нь нас барах эрсдэл нэмэгдэнэ. Архаг хууч өвчтэй, ахмад настай хүмүүс хүндэрсэн тохиолдолд нас барах эрсдэл үүсээд байна.

 

Монгол Улсын хэмжээнд  385  сэхээний ор орчим бий. Гэтэл өнөөдрийн байдлаар 300 дахь ор руугаа орж  байгаа. Тиймээс нөхцөл байдал нилээн хүндэрч сэхээний орны хувьд цагаан тугаа өргөх гээд байна. Иймд хөл хорио тогтоож байгаа үед гэртээ байж, халдвар авах эрсдэлээс өөрийгөө сэргийлэхгүй бол гэрийхэндээ халдвар тараах, ингэснээр настай болон залуу хүмүүс хүндрэх нас барах эрсдэл өндөр байна. 

 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин966:
Энэ хөшигтийн шинэ оу нисэхийг ашиглахгүй байгаад байгаа одоо ор дэлгэж ашиглаач хотоос хол дулаан ус бохир бүгд байгаа хөдөөнөөс авч болно онгоц дотоод нисгээд маш яаралтай зохион байгуулчээ
2021-04-13
Зочин:
Анхнаасаа дан буруу замаар явьж байсны чинь гор гарч байгаа юм та нарт эхнээсээ ард түмэн чинь ингээч тэгээч гээд зөндөө зөвлөмж өгч байсан.
2021-04-12
Мөнх:
Цагаан туг өргөхөөр яах юм. Хэлээ ч. Худлаа мэргэн цэцэн үг хэлж байхаар юу болохыг нь тайлбарлаж байх хэрэгтэй. Дурак
2021-04-12
zochin:
hol horoio togtooson baihad haana hezee iim olon hunees 13000 orchim shinjilgee absan um be, oilgomjgui baina, hudlaa medeeleed aidas huidest avtuulaad baigaa umuuu
2021-04-12