ШУУД: 704 хүний шинжилгээнд коронавирус илэрч, гурван хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.12/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 13591 хүнээс шинжилгээ авахад 704 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 15718 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 598 нь Улаанбаатар хотод, 106 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Тодруулбал, Төв аймагт 28, Хөвсгөлд 3, Завханд 1, Ховд аймагт 7, Архангай 3, Баянхонгорт 6, Өвөрхангайд 7, Дундговьд 9, Сүхбаатарт 9, Дорнод 1, Сэлэнгэд 8, Дархан-Уулд 8, Орхонд 16 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 357 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 9516 болж байна. Харамсалтай мэдээ. Коронавирусийн халдварын улмаас гурван хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нас барсан хүний тоо 25 болж байна. Өнөөдрийн байдлаар 2637 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 1912 хүн хөнгөн,588 хүндэвтэр , хүнд 118, маш хүнд 19 хүн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ