“Дэлүүн болдог” нисэх буудал 4.8 тэрбум төгрөгөөр баригдаж байна

img

Хэнтий аймгийн Дадал суманд “Дэлүүн болдог” шинэ нисэх буудал баригдаж эхэлжээ. Энэхүү бүтээн байгуулалт Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс болгох бодлогын хүрээнд хийгдэж буй аж. Шинэ нисэх буудлын талаар Хэнтий аймгийн “Өндөрхаан”  Нисэх буудлын дарга Д.Цэрэндондовоос тодрууллаа.

 

 

-Дадал суманд “Дэлүүн болдог” шинэ нисэх буудал баригдаж эхэлжээ. Ямар хэмжээний хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалт вэ?

 

- Улсын төсвийн 4.8 тэрбум төгрөгөөр баригдаж байна.

 

-Нисэх буудлын эдийн засгийн үр өгөөжийг хэрхэн тооцож байгаа вэ?

 

-Шинэ нисэх буудал Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх бодлого болон аялал жуулчлалыг дэмжих зорилгын  хүрээнд баригдаж байна. Их Эзэн Чингис хааны түүхт аялал жуулчлалын үндэсний парк байгуулах ажилтай уялдуулж, жуулчдыг тохилог шинэ буудалд хүлээж авахаар ажилдаа ороод байна.

 

-Нисэх буудлын ямар хүчин чадалтай байх вэ?

 

-Цагт 100 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Одоо ашиглаж байгаа буудал 50 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Шинэ буудал ашиглалтад орсноор хүчин чадал хоёр дахин нэмэгдэнэ.

 

-Хэзээ ашиглалтад орох вэ?

 

-2022 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орно. Энэ жил бүтээн байгуулалтын ажлыг нэлээн ахиулах төлөвлөгөөтэй байгаа. Бүтээн байгуулалтын ажлыг "Биг Монголиа билдинг" ХХК гүйцэтгэж байна.

 

-Аймгийн төвд мөн шинэ нисэх буудал баригдаж байгаа байх?

 

-Аймгийн төвд Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар цагт 100 хүн хүлээн авах хүчин чадалтай нисэх буудал баригдаж байгаа. Нисэх буудал 1980-аад онд баригдсан цаг уурын барилгад үйл ажиллагаа явуулж байсан. Барилга ашиглалтын шаардлага хангахгүй, нуралт өгсөн учраас Төрийн өмчийн хорооноос акталсан.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Тэгээд тэр шинэ онгоцны буудлыг нь үзэх гэж жуулчид очих юм уу, уг нь үзүүлэх юмтай, жуулчидын найдвартай урсгалтай болж байж онгоцны буудал баримаар үхмэл хөрөнгө л болох байх даа
2021-04-13
Zuv zu zuv ganiihaniig avch ireed uzuuleh yu hun ch bgaa shuu dee. Ongon baigali oilgodoggui mederdeggui hund hetsuu dee.
2021-04-12
hj:
Turiin mungu uilah bish turd garaad tuiveen getsel boltsgoo! Ulsiin hugjil hamaaguiee ,ereenii hog zuuguud ,mahnii chenj gedeg nereer unee usguud irgedee shulaad bhd boloh ym shig ted sanaj bgaa bizdee!
2021-04-12
Иргэн:
10 гаран жилийн өмнө Хөвсгөлийн Хатгалд онгоцны буудал, онгоц буух, нисэх замтай нь байгуулсан, 10-аад удаа л онгоц бууж, ниссэн байдаг юм. Сүүлийн 8, 9 жил нэг ч онгоц буугаагүй. Одоо бол бараг балгас. Хөдөө газар бол орон нутгийн иргэд ердийн хөсгөөр, машинаар үйлчилгээ үзүүлээд жуулчдаас мөнгө татах нь илүү.
2021-04-12
Хэнтийн 2 новш хүүк. Оюук 2 мал төсвийн хөрөнгийг үрээд
2021-04-12
хэлээд юүхэв
2021-04-12
Хммммм чингис хаан хот гэлүү. Ичмээр юм даа таминь яаанааааа
2021-04-12
хэлээд юүхэв
БАГАНУУРААС ӨНДӨРХААН ХҮРТЭЛ ТӨМӨР ЗАМ ТАВЬЧИХВАЛ.
2021-04-12
ӨНДӨРХААН ХОТ ДОТОРХ ЗАМАА ШИНЭЧЛЭХ ЦАГ БОЛСОН ШҮҮ. ОДООНЫ ЧИНГИС ГЭСЭН НЭР НЬ АРАЙ Л ХЭТИЙДСЭН. УГ НЬ УЛААНБААТАРТАЙ ТӨСТЭЙ. УРДУУРАА ГОЛТОЙ. САЙХАН ХОТ БОЛОХООР ЮМ БИЛЭЭ. ӨНДӨРХААН ГЭДЭГ ДАЛД УТГААР ИХ ЭЗЭН ХААНЫ НУТАГ УС, ГАЛ ГОЛОМТ МИНЬ ЮМ ШҮҮ ГЭДГИЙГ ХУУЧИН ХАТУУ НИЙГМИЙН ҮЕД ТЭР ҮЕИЙН УДИРДЛАГУУД ӨГЧ ЧАДСАН Л БАЙГАА ЮМ.
2021-04-12
заавал нэг амьтаны дүрсээр хийх гэж хүчлээд функционал чанарыг нь алдагдуулаад байх юм
2021-04-12
Irgen:
Дахин санал авч насаараа төрд суух гэсэн малнуудын санаархал... Өөрт хамаатай зүйлд дуугарахаа больсон өдөр бидний мөхөл эхэлж байдаг.. МЛК
2021-04-12
зочин:
Сүлээрэл. Цаг үеэ мэдэр, ард түмнээ сонс
2021-04-12